
@Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ЗДТГ
Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газар, Насан туршийн суралцахуйн нэгжтэй хамтран төсөвт байгууллагын удирдлага, төрийн албан хаагчдын дунд “Архив, албан хэрэг хөтлөлтийн арга зүй, ERP цахим мэдээллийн технологийн ашиглалт болон ил тод байдлын мэдээллийг төрийн байгууллагуудын нэгдсэн цахим системд оруулах” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтыг аймгийн Архивын хэлтсийн дарга Т.Уранбайгаль, аймгийн Засаг даргын тамгын газрын Мэдээллийн технологийн инженер Н.Мөнгөн нар удирдан явуулсан бөгөөд баримт бичгийн үлгэрчилсэн жагсаалт боловсруулах, албан бичиг боловсруулахад анхаарах асуудал, Монгол Улсын баримт бичгийн стандарт MNS 5140:2026, мөн “Digital First” буюу “Цахимыг нэн тэргүүнд” бодлогын хэрэгжилт, зөвлөмжийн талаар мэдээлэл, арга зүйн зөвлөгөө хүргэв.
Тус сургалт нь төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулах, баримт бичгийн стандартын хэрэгжилтийг хангах, цахим системийн ашиглалтыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, үр ашигтай хүргэхэд чиглэсэн юм.