Дундговь аймгийн засаг даргын тамгын газар



2026-10-30 19:35
ДУНДГОВЬ АЙМГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ӨРГӨН БАРИЛААМонгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9 дэх заалт болон Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Дундговь аймгийн 2026 оны төсвийн тодотголыг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бүрэнжаргал, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Л.Уранбилэг, Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Баярсайхан нар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барилаа.

2026-10-30 17:50
ДУНДГОВЬ АЙМГИЙН 15 СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРЫГ “ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ” СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА“Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь”, “Хүн төвтэй хөгжил – Шинэчлэлийн жил”-ийн хүрээнд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, нутгийн захиргааны байгууллагын үүрэг, оролцоог бэхжүүлэх зорилгоор Дундговь аймгийн сумдын Засаг дарга нарт зориулсан “Цэргийн бэлтгэл” сургалтыг хоёр өдрийн хугацаанд зохион байгууллаа.

2026-10-29 17:35
“ЧӨЛӨӨЛЬЕ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛААМонгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд нийгмийн хөгжил, төрийн үйлчилгээ, бизнесийн орчинд саад учруулж буй хууль тогтоомж, дүрэм журам, зохион байгуулалтын хүнд суртлыг бууруулах зорилготой хэлэлцүүлгийг Yes Mongolia ТББ-ын Дундговь аймгийн салбар зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газар, Дундговь аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр халамжийн Үйлчилгээний газар хамтран зохион байгууллаа.

2026-10-28 20:57
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН УРЬДЧИЛСАН ТАНИЛЦУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛООКанад-Монголын МЕРИТ төслийн хүрээнд Дундговь аймгийн жендэрийн нөхцөл байдлыг бодит тоо баримт, судалгаа, нотолгоонд тулгуурлан тодорхойлж, цаашдын бодлого, үйл ажиллагааг оновчтой төлөвлөх зорилгоор жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээний урьдчилсан тайланг танилцуулж, хэлэлцлээ.