Монголын театрын музей


2026-11-11 11:20
Циркийн урлагийн өв, үе үеийн уран бүтээлчдийн гэрэл зураг, бүтээлүүдийн үэзсгэлэн нээлтээ хийлээ. Магадгүй цирк хүн бүрийн хүүхэд насны гэгээн дурсамжид үлдсэн байх. Агаарын гимнастикчийг дээш хөөрөхөд амьсгаа даран ширтэж, алиалагчийн үйлдэл бүрд инээд алдах тэр л мөчүүд. Циркийн урлаг бидэнд гайхшрал, догдлол, баяр хөөрийг үеийн үед мэдрүүлсээр 85 жилийн түүхийг бүтээжээ. Энэ түүхэн замналыг гэрэл зураг, уран зураг, үе үеийн уран бүтээлчдийн дурсгалт бүтээлээр өгүүлсэн үзэсгэлэн “Монголын театрын музейд” дэлгээд байна.

2026-10-27 10:42
ЗАРЛАЛМанай байгууллага төрөл бүрийн хэвлэлийн бага хурал, уулзалт, сургалт, семинар, хэлэлцүүлэг, үзэсгэлэн, номын нээлт зэрэг жижиг уулзалтаас том арга хэмжээг зохион байгуулах танхим түрээслүүлж байна. ✨Танхимын давуу талууд: Танхимын тоо-3 Багтаамж: 20-100 хүний суудалтай. Байршил: Хотын төвд Сүхбаатарын талбайн хажууд байрлалтай.

2026-11-17 14:19
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав.МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙ ҮЗМЭРИЙН ДЭЭЖСЭЭС

2026-11-09 11:15
"МОНГОЛ БАХАРХАЛ-БҮТЭЭЛЧ САР" аяны хүрээнд "Монгол бахархалын өдөр"-ийн долоо хоногт Монголын Театрын музейгээс зохион байгуулах арга хэмжээтэй танилцана уу.🔸Цээнзэнгийн Галбадрах "ҮЗЭСГЭЛЭНТ МОНГОЛ" цаасан хайчилбарын цомог, номын нээлт 🔸Зохиож, найруулсан Ч.Чимид, Б.Эрдэнэбат "ЛЕГНИЦИЙН ХАВАР" баримтат кино 🔸"Миний бахархал" бүтээлч боловсролын ажил

2026-11-05 13:37
"ҮЗЭСГЭЛЭНТ МОНГОЛ" цаасан хайчилбарын цомог"ҮЗЭСГЭЛЭНТ МОНГОЛ" цаасан хайчилбарын цомог

2026-10-28 09:49
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөргүй үйлчилнэ. ⏰ Цагийн хуваарь: 09:00-17:00Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж: Хаяг:14200А, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, А.Амарын гудамж, Монголын Театрын Музей. Боловсролын ажилтан И.Мөнхбаясгалан Утас: 113113320, 96050507