Монголын театрын музей

ДАШДАВААГИЙН НАРАНЖАРГАЛЫН МЭДЭЭЛЭЛ
Овог нэр: Чулуут овогт Дашдаваагийн Наранжаргал.
Төрсөн он сар: 1982.07.17.
Төрсөн газар: Монгол Улс, Улаанбаатар хот.
Үндэс угсаа: Халх.
Боловсролын байдал:
1989-1998 онд Улаанбаатар хотын 20-р дунд сургууль.
1999-2003 онд Соёл урлагийн их сургуульд Соёл урлагийн удирдлага орчуулагч мэргэжлээр бакалаврын зэрэг.
2008-2009 онд Улаанбаатар их сургуульд түүхийн ухааны (Улс төрийн түүх, нийгэм соёлын антропологи) магистрын зэрэг.
2010-2015 онд БНХАУ-ын Өвөр монголын их сургуульд түүхийн ухааны (Хятад ажилчдын Монгол дах бүтээн байгуулалт 1949-1964 он сэдвээр) докторын зэрэг хамгаалсан.
Ажил мэргэжлийн байдал:
2004-2008 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Түүхийн баримтын төвд эрдэм шинжилгээний ажилтнаар орж түүхийн баримтыг хадгалах, түүхийн хүрээлэнд хадгалагдаж буй материалуудыг судалгааны эргэлтэд оруулж 10 гаруй эмхэтгэл хийхэд оролцсон. 2008-2010 онд Түүхийн хүрээлэнгийн шинэ үеийн түүхийн салбарт ажиллах болсон. 2016 оны 12 сараас Монголын театрын музейн захирлаар ажиллаж байна. 2016-2022 онд соёл гэгээрлийн чиглэлээр нийт 52 үзэсгэлэн, 36 боловсролын ажил, өдөрлөгийг удирдан зохион байгуулж нийт 12 000 гаруй хүнд үйлчилжээ. ШУ-ны салбарт 6 жил, соёл урлагийн чиглэлээр 10 жил нийтдээ 16 жил улсад ажиллаж байна. Үр бүтээлтэй ажилласныг үнэлж 2018 онд БСШУСЯ-ны жуух бичгээр шагнуулсан.
Мэдээлэл авах эх сурвалж:Монголын Театрын музей Бичиг хэргийн ажилтан Н.Алтанчимэг
Утас: 91235523
Хаяг: mgltheatre@gmail.com