Ховд аймгийн Дөргөн сумын засаг даргын тамгын газар

ЗДТГ-ын нэгжүүдийн чиг үүргүүд:
Нэг. Захиргаа удирдлагын тасаг:
• салбарын хууль, бодлого, төлөвлөлтийг удирдан зохион байгуулж, биелэлтийг
хангуулах
• төрийн байгууллагын дүрэм журам болон санхүүгийн хэвийн үйл ажиллагааг хангаж, төсвийн төлөвлөлт. зарцуулалтад хяналт тавьж, мэдээллийн ил тод байдлыг хангаж, бодлогын хэрэгжилт, үр дүнг хянах
• баг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх,
• хүний нөөцийн чадавхыг дээшлүүлж, авлига хүнд сурталгүй үйлчилгээ, харилцааг
төлөвшүүлж. төрийн албаны стандарт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг
хангуулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ
Хоёр. Хөдөө аж ахуйн тасаг:
• Мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангаж малыг ашиг шим гарцыг нэмэгдүүлэн, сүү
махны чиглэлийн үхэр хонь ямааг өсгөх, малын ашиг шимийн түвшин тогтоох үзлэг,
ангилалт хийж, үржлийн ажлын бодлого чиглэлийг тодорхойлж. шилмэл хээлтүүлэгч
суурь бий болгох, мал сүргийг бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хамруулах, ээмэгжүүлэх, бүртгэлжүүлэх, шилмэл малын малын мэдээллийн санг баяжуулах зэрэг ажлуудыг эрчимжүүлэх
• Инженерийн хийцтэй болон энгийн уурхайн худаг шинээр гаргуулах, засварлах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, худаг уст цэгийн бүртгэл мэдээллийн сан бий болгож, эзэмшил ашиглалтыг сайжруулах
• Мал аж ахуйн салбарын төсөл хөтөлбөр, малын эрүүл мэнд, удмын санг хамгаалах
ажлуудыг эрчимжүүлэх
• Сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулан бэлчээр ашиглалтыг
сайжруулах
Гурав.Санхүү алба :
• Нээлттэй ил тод иргэдийн оролцоотой хариуцлагатай төсвийн орчинг бүрдүүлж, хариуцлагатай тесвийн орчинг бүрдүүлж, төсөл санхүүгийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх болон шилэн дансны тогтолцоо хуулийг иж бүрэн мөрдөж хэрэгжүүлэх
• Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулан татварын
суурийг өргөжүүлэн татварт хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр бодит
өөрчлөлт хийж, татвар төлөгчдийн эрхзүйн мэдлэг, сэтгэлгээний хандлагыг өөрчлөх
• Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах
ажиллагаанд оролцогчдод тэгш боломж олгох, ил тод хариуцлагатай байх зарчмыг
хэрэгжүүлэн худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх замаар төсвийн
хөрөнгийн эдийн засгийн үр ашиг хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх
• Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлж сумын эдийн засаг
нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах