Ховд аймгийн Дөргөн сумын засаг даргын тамгын газар
"Алтангадаст одонт" Дөргөн сум
Ойн баярын арга хэмжээг наймдугаар сарын 5-8-ны өдрүүдэд тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, түүхэн энэ өдрүүдэд УИХ-ын дарга С.Бямбацогтоор ахлуулсан төрийн өндөр албаны төлөөлөгчид Дөргөн сумд ажиллаж, шагналыг ёслол төгөлдөр гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог "Алтан гадас" одон нь сум, дүүргийн түвшинд олгогдох төрийн дээд шагналуудын нэг юм.
Чоно харайхын гүүрэнд мал эмнэлгийн хяналт, ариутгалын пост ажиллаж байна
Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор Дөргөн сумын Аргалант багийн нутаг дэвсгэр дэх Чоно харайхын гүүрэнд Мал эмнэлгийн хяналт, ариутгалын пост ажиллаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх үйл ажиллагаа эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 154 дүгээр тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн нас барсан тохиолдолд тухайн иргэний хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх үйл ажиллагааг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.