Зорилт:
Сумын хөгжлийн хэтийн бодлогыг оновчтой төлөвлөн хэрэгжүүлж, эдийн засаг, дэд бүтцийн зохистой харьцааг бий болгох замаар орон нутгийн хөгжлийг хангах
Байгаль экологийн тэнцвэрт байдлыг ханган хөдөө аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх замаар иргэдийн амьдрах эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх
Төрийн үйлчилгээг олон нийтэд чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэж, тэдний итгэлийг хүлээж, шударгаар ил тод үнэлүүлнэ.
Орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг нэвтрүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг бодлогоор дэмжиж орон нутагтаа оношлогдон, эмчлүүлэх боломжийг бий болгоно.