Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал


2026-07-20 15:23
“СҮЛДЭНДЭЭ ЗАЛСАН ХИЙМОРЬ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭҮзэсгэлэнд Хангал Эхт Цагаан тугаа залж, 14 сумаас тодорсон Улс, аймаг, сумын алдарт уяачид, тэдний эдэлж хэрэглэж байсан эмээл, хазаар чөдөр, суран эдлэл зэрэг музейн сан хөмрөгөөс 9 дэсийн 14 ширхэг үзмэр, сумдын адуучид, иргэдийн гар дээр хадгалагдаж буй 33 дэсийн 55 ширхэг нийт 42 дэсийн 69 ширхэг адуун соёлыг харуулах үзмэр, эд өлгийн зүйлсийг дэглэсэн байна.

2026-07-06 15:35
МЭНДЧИЛГЭЭДорноговь аймаг байгуулагдсаны 95, Сайншанд сум байгуулагдсаны 65 жилийн ойн баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Хотол олноороо сайхан наадаарай.

2026-07-06 11:38
ДОРНОГОВЬ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 95 ЖИЛ, САЙНШАНД СУМ БАЙГУУЛАГДСАНЫ 65 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН НЭЭЛТ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭЭрхэм хүндэт нутгийн зон олон, иргэд, наадамчид та бүхэндээ Дорноговь аймаг байгуулагдсаны 95, Сайншанд сум байгуулагдсаны 65 жилийн ойн баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Хотол олноороо сайхан наадаарай.

2026-07-05 16:31
Сайншанд сумын 1 дүгээр багийн Зургаан Баатарын арын хэсгээс Далай хөтлийн авто замтай холбогдох 1.17 км авто замын хөдөлгөөнийг нээлээ.Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08/17 дугаар тогтоолоор батлагдсан, орон нутгийн 2,896,679.1 төсвийн хөрөнгө оруулалтаар “Дэлгэр Баясах Зам” ХХК гүйцэтгэсэн Сайншанд сумын 1 дүгээр багийн Зургаан Баатарын арын хэсгээс Далай хөтлийн авто замтай холбогдох 1.17 км авто замын хөдөлгөөнийг нээлээ.