Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

НАЙДАНГИЙН АЛДАРБАЯР
Найдангийн Алдарбаяр 1975 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.
2005 онд Хилийн цэргийн дээд сургуульд “Эрх зүйч” мэргэжлээр
2007 онд Удирдлагын академийг “Төрийн удирдлагын менежер” мэргэжлээр магистр зэрэгтэй.
2007-2008 онд Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын Газарт Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын мэргэжилтэн
2013-2015 онд “Сод Монгол групп” ХХК-ны Замын-Үүд салбарын дарга
2015-2016 онд Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн Хяналтын албаны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга
2016-2020 онд Замын-Үүд сумын Засаг дарга бөгөөд, хотын захирагч
2020-2024 онд Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2008-2012 онд Дорноговь аймгийн Иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын төлөөлөгч
2009-2013 онд Замын-Үүд Монгол Ардын Намын хорооны дэд дарга
2016-2020 онд Замын-Үүд сумын ИТХ-ын төлөөлөгч
2023 оноос Замын-Үүд сумын МАН-ын хорооны дарга
2020-2024 он Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч
2024 оноос аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Цэрэннадмидын БАТСУГИР
Батсугир 19756 онд Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн. Нөхөр , охины хамт амьдардаг.
1998 онд Дорноговь аймгийн АУК-ийг “Бага эмч” мэргэжлээр 2004 онд Удирдлагын академийг “Төрийн захиргааны удирдлага” мэргэжлээр, 2007 “ нутгийн удирдлагын менежер” мэргэжлээр, Газарчин дээд сургуулийг 2023 онд “ Менежментийн удирдлага” -ийн магистрын зэрэгтэй тус тус төгссөн.
1998-2004 онд Сайхандулаан сумын Хүн эмнэлэгт дүн бүртгэгч эмч
2004-2008 он хүртэл Сайхандулаан сумын Засаг даргын Тамгын газарт Нийгмийн бодлогын мэргэжилтэн
2008-2020 он хүртэл Мандах сумын Засаг даргын Тамгын газарт Тамгын газрын дарга
2020 оны 07 дугаар сараас 11 сар хүртэл Төрийн албаны салбар зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.
2020 оноос одоог хүртэл Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Шагнал: Төрийн албаны тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль
Эрхэлсэн түшмэлийн гутгаар зэрэгтэй