
“СҮЛДЭНДЭЭ ЗАЛСАН ХИЙМОРЬ”
ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
🇲🇳Дорноговь аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын хүрээнд “Сүлдэндээ залсан хийморь” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд Хангал Эхт Цагаан тугаа залж, 14 сумаас тодорсон Улс, аймаг, сумын алдарт уяачид, тэдний эдэлж хэрэглэж байсан эмээл, хазаар чөдөр, суран эдлэл зэрэг музейн сан хөмрөгөөс 9 дэсийн 14 ширхэг үзмэр, сумдын адуучид, иргэдийн гар дээр хадгалагдаж буй 33 дэсийн 55 ширхэг нийт 42 дэсийн 69 ширхэг адуун соёлыг харуулах үзмэр, эд өлгийн зүйлсийг дэглэсэн байна.
Нутгийн зон олон та бүхэн маань айлчлан ирээрэй.