Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН НЭГЖИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН ЧИГ ҮҮРЭГ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Аймгийн ИТХ, хурлын зөвлөл, хурлын төлөөлөгчид, хороо, түр хороо, Ажлын албаны ажлыг нэгдсэн удирдлагаар хангах. Аймгийн эдийн засаг, нийгэм, соёлын болон нийт салбарын хөгжлийн асуудлыг цогцоор авч нэгдсэн удирдлагаар хангах. Аймгийн ИТХ, Засаг даргын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, Хурлын бүрэн эрх, иргэдийн нийтлэг эрх ашгийг хөндсөн тулгамдсан асуудлыг бүх шатны хурал, Засаг дарга, хууль хяналтын болон бусад байгууллагуудтай харилцаж зохицуулах. Аймгийн төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих. Хурлын төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Ажлын албаны төсвийн зарцуулалтад хяналт тавих. Орон нутгийн өмчийн бүрдүүлэлт зарцуулалтад хяналт тавьж, хөрөнгийн асуудлыг ИТХ-ын хуралдаанаар шийдвэрлүүлэх. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн талаар дэвшүүлсэн тухайн жилийн зорилтын биелэлтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулах. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж байгуулах, өөрчлөх, татан буулгах, хилийн цэс өөрчлөх асуудлыг хуралдаанд оруулан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх. Аймгийн ИТХ-ын байгууллагын гадаад харилцааны асуудлыг нутаг дэвсгэрийн нэгжийг төлөөлөн хариуцах. Аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах салбар зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Улаан загалмайн хороо, Авилгатай тэмцэх газар, Цагаатгалын салбар комисс зэрэг төрийн дээд шатны байгууллагын шийдвэрээр хүлээлгэсэн сонгуульт ажил үүргийг хариуцах. Төлөөлөгчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд нь холбогдох газруудтай хамтран туслах, төлөөлөгчдөөс хэвлэмэл хуудсаар байгууллага, албан тушаалтанд тавьсан асуулга, санал, шаардлагын мөрөөр хийх ажлыг зохион байгуулж, биелэлт үр дүнг нэгтгэн ИТХ-ын төлөөлөгчид болон зөвлөлийн хуралдаанд танилцуулах. Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийг нэг баг болгон ажиллуулах, иргэдтэй уулзуулах, тайлан хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах. Хурлын ажлын албаны тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавих. Аймгийн аудитын байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг захиалж үр дүнг тооцох, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх. Аймгийн Улаан загалмайн хорооны ажлын уялдаа холбоог хангах үйл ажиллагааг зохион байгуулах. АЙМГИЙН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, АЖЛЫН АЛБАНЫ ДАРГЫН ЧИГ ҮҮРЭГ: Аймгийн ИТХ-ын ажлын албыг өдөр тутмын удирдлага зохион байгуулалтаар хангаж, ажилтнуудын гүйцэтгэлийн төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд хяналт тавих. Аймгийн ИТХ-ын хуралдааны бэлтгэлийг хангах, холбогдох байгуулпагуудад үүрэг, чиглэл өгөх, хурлаас гарах шийдвэрийн төсөл боловсруулах. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн ажилд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах. Аймгийн ИТХ-ын хуралдааныг нэгдсэн зохион байгуулалтаар хангах. Аймгийн ИТХ-ын жилийн ажлын төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, биелэлтийг тооцож иргэдэд хагас, бүтэн жилээр мэдээлэх. Аймгийн ИТХ-ын жилийн ажлын тайлан бичиж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх Хуралдааны илтгэл, мэдээлэл боловсруулах. УИХ, Ерөнхийлөгчийн болон ИТХ-ын сонгууль, нөхөн сонгууль, санал асуулгын бэлтгэлийг хуулийн дагуу хангаж, зохион байгуулах, хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах. Аймгийн ИТХ-ын ажлын албаны дотоод журмын биелэлтэнд хяналт тавьж, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх. Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, бусад төрийн байгууллагуудтай харилцах харилцааг зохион байгуулах. Аймгийн ИТХ-ын гадаад харилцааны асуудлыг зохион байгуулах. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг зохион байгуулах. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын үйл ажиллагааг зохион байгуулах. Монголын Нутгийн удирдлагын холбоотой хамтран ажиллах. Аймгийн ИТХ-ын хуралдаанаас гаргасан тогтоол, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, үр дүнг Зөвлөлийн хуралдаанд танилцуулж ажиллах. Ажлын албаны төсвийг зарцуулах. Аймгийн ИТХ-ын жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулж төсвийн ерөнхийлөн захирагчид хянуулж, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст өгөх. Аймгийн ИТХ-ын ажлын албаны санхүү, өмч хөрөнгийн бүртгэл хөтлөх, төсвийн жил, улирлын төсвийн гүйцэтгэлийн тайланг гаргаж зохих байгууллагад хүргүүлэх. Аймгийн ИТХ-ын даргыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх. Холбогдох асуудлаар иргэд байгууллагын өргөдөл, гомдол, хүсэлтийг судлан шийдвэрлэж хариу өгөх. ИТХ-ын хуралдаанд хэлэлцэх асуудлыг хянах, судалгаа шинжилгээ хийх Хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зохион байгуулах ажлын уялдаа холбог хангах. Хурлын үйл ажиллагааны чиглэлээр аймгийн Засаг даргын Тамгын газар болон бусад байгууллагуудтай харилцах, хамтын ажиллагааг хангах. Сумын ИТХ, багийн ИНХ-ын ажлыг үнэлж, дүгнэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах. Холбогдох хууль тогтоомж, хурлын шийдвэрийг сурталчлан биелэлтийг хангах, үр дүнд хяналт үнэлгээ хийх. Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид болон сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, багийн ИНХ-ын дарга, сонгуультнуудыг сургалтад хамруулах, чадавхижуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх. Хурлын харъяа байгууллагууд болон төсөл хөтөлбөр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх. АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НИЙТЛЭГ ЧИГ ҮҮРЭГ Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг нээлттэй, ил тод, олон нийтийн оролцоотой байх үндсэн зарчмыг удирдлага болгох. Хариуцсан үйл ажиллагааны чиглэлээр орон нутгийн хөгжлийн болон тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотой судалж, ИТХ-ын хуралдаанд хэлэлцүүлэх асуудлын бэлтгэл ажлыг хангах. Аймгийн ИТХ-ын хороод, намын бүлгүүдийн хуралдааны бэлтгэл ажлыг хангах. Холбогдох асуудлаар иргэд байгууллагын өргөдөл, гомдол, санал хүсэлтийг судлан шийдвэрлэж хариу өгөх. Үйл ажиллагааны чиглэлээр аймгийн Засаг даргын Тамгын газар, агентлаг болон бусад байгууллагуудтай харилцах, хамтран ажиллах. Сумын ИТХ, багийн ИНХ-ын ажлыг үнэлж дүгнэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах. Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид багийн ИНХ-ын мэдээлэл, сургалт, сурталчилгаа, харилцан туршлага солилцох ажлыг зохион байгуулах. Холбогдох хууль тогтоомж болон хурлын шийдвэрийг сурталчлан биелэлтийг хангах, үр дүнд хяналт тавих. Хууль тогтоомжийг сурталчлан, мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах. Аймгийн ИТХ-ын ажлын мэдээ, мэдээлэл, тайлан, танилцуулгыг цаг хугацаанд нь гаргаж хурал, олон нийтэд мэдээлэх. Авилгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө өгөх.