ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
- Улсын хилийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
- Улс орны хэмжээнд улсын хил хамгаалалтыг зохион байгуулж, удирдах;
- Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлж, улсын хилийн дэглэмийг сахиулах;
- Улсын хилийн шугамыг хууль бусаар өөрчлөх явдал гаргуулахгүй байх;
- Хил орчмын дэглэмийг сахиулан, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлж, хилийн зөрчлийн асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх;
- Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, хилийн боомтод мөрдөх журмыг сахиулах;
- Улсын хилийн зурвас, хилийн боомтод үүссэн нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох арга хэмжээ авах;
- Хил дамнасан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох;
- Агаарын хилийг зөрчсөн байж болзошгүй нисгэгчтэй болон нисгэгчгүй нисэх хэрэгслийн талаарх мэдээллийг зэвсэгт хүчний агаарын цэргийн анги, салбарт шуурхай дамжуулах;
- Хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Хил хамгаалах ерөнхий газар, Хил хамгаалалтын газар
Хаяг, утасны дугаар:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Доржийн гудамж
51-266788