Хил хамгаалах ерөнхий газар
ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХИЛИЙН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЖАМСРАНГИЙН БЯМБАСҮРЭН
Мэргэжил: Хилийн албаны ажилтан-хуульч, Оператив стратеги-команд
Цэргийн цол: Бригадын генерал
Боловсрол: Дээд
Боловсролын зэрэг: Цэргийн ухааны магистр
Төгссөн сургууль, дамжаа:
-1994-1998 онд Хилийн цэргийн дээд сургууль
-2001-2004 онд Оросын Холбооны Улсын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн албаны академи
-2009 онд Оросын Холбооны Улсын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академийн дээд курс
-2013-2016 онд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид тус тус суралцсан.
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
-Хилийн цэргийн анги, салбарт Заставын орлогч, Заставын дарга, Захирагчийн I орлогч штабын дарга, Ангийн захирагч,
-Хил хамгаалах ерөнхий газарт Оператив жижүүр, Шалган нэвтрүүлэх албаны офицер, Тогтоол шийдвэрийн биелэлт, дотоод ажил хариуцсан ахлах офицер, Ажлын албаны дарга, Тамгын хэлтсийн дарга, Хил хамгаалалтын хэлтсийн дарга, Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч,
-Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд,
-Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар 2025 оны 04 дүгээр сараас ажиллаж байна.
ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА БӨГӨӨД ХИЛЙИЙН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА, ХУРАНДАА ЦЭНДИЙН МЯГМАРДОРЖ
Мэргэжил: Шалган нэвтрүүлэх албаны ажилтан, эрх зүйч
Цэргийн цол: Хурандаа
Боловсрол: Дээд
Боловсролын зэрэг: Хууль зүйн магистр
Төгссөн сургууль, дамжаа:
-1994-1998 онд Хилийн цэргийн дээд сургууль
-2001-2004 онд Оросын Холбооны Улсын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн албаны академи
-2010-2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль
-2015-2016 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний Батлан хамгаалахын академийн Олон улсын батлан хамгаалал судлалын коллеж
-2020-2022 онд Хүмүүнлэгийн их сургуулийн харьяа Билиг дээд сургууль
-2008 онд Америкийн Нэгдсэн Улсын Тэнгисийн цэргийн дипломын дараах сургууль, Батлан хамгаалах нөөцийн удирдлагын дамжаа
-2012 онд Америкийн Нэгдсэн Улсын Ази, Номхон далайн бус нутгийн Аюулгүй байдал судлалын төв, Бүс нутгийн аюулгүй байдлын дамжаанд тус тус суралцсан.
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
-Хилийн цэргийн анги, салбарт Орчуулагч-шалгагч, Штабын орлогч, Шалган нэвтрүүлэх албаны дарга, Захирагчийн I орлогч штабын дарга, Ангийн захирагч,
-Хил хамгаалах ерөнхий газарт Хил хяналтын офицер, Шалган нэвтрүүлэх албаны офицер, Гадаад харилцааны офицер, Тамгын хэлтсийн дарга, ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга,
-Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар 2026 оны 02 дугаар сараас ажиллаж байна.
ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА ЭРХЭЛСЭН ДЭД ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ ДАШЗЭВЭГИЙН МӨНГӨНЖИН
Мэргэжил: Шалган нэвтрүүлэх албаны ажилтан, Хилийн цэргийн оператив тактик, Батлан хамгаалах, аюулгүй байдал, стратеги
Цэргийн цол: Бригадын генерал
Боловсрол: Дээд
Боловсролын зэрэг: Цэргийн ухааны магистр
Төгссөн сургууль, дамжаа:
-1994-1998 онд Хилийн цэргийн дээд сургууль
-2003-2006 онд Оросын Холбооны Улсын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн албаны академи
-2010 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Жорж Маршалын дээд курс
-2015-2017 онд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид тус тус суралцсан.
Эрхэлж байсан ажил; албан тушаал; ажлын туршлага:
-Хилийн цэргийн анги, салбарт Сургалт, биеийн тамирын офицер, Заставын дарга, Шалган нэвтрүүлэх боомтын дарга, Захирагчийн I орлогч штабын дарга, Ангийн захирагч,
-Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн захирал,
-Хил хамгаалах ерөнхий газарт Хилийн албаны хэлтсийн дарга, Шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга, Дотоод аудит, мэргэжлийн хяналтын газрын дарга, Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга,
Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар 2026 оны 02 дугаар сараас ажиллаж байна.