Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар


4.1.3 Агаарын чанарын улсын хяналт-шинжилгээний сүлжээг өргөтгөх, шилжүүлэх, өөрчлөн байршуулах талаар санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж шийдвэрлүүлэх, сүлжээний нийслэл дэх нэгжийн тасралтгүй ажиллагааг хангах/
4.1.7 Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор байгальд ээлтэй түлш үйлдвэрлэгч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу дэмжих
4.1.14 Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлж, Агаарын тухай хууль, Байгаль орчны тухай багц хууль, Эрчим хүчний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Автотээврийн тухай хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, хэм хэмжээ, тэдгээртэй холбогдон гарсан олон улсын эрх зүйн баримтын хүрээнд агаарын бохирдолтой холбоотой шийдвэрийн биелэлтийг хангуулах/
4.1.15Хүрээлэн буй орчны агаарын бохирдлын /хаягдал утаа, агаарт үзүүлэх физик, химийн сөрөг нөлөөлөл, тоос тоосонцор/ зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хяналт тавих/, сөрөг нөлөөлөл түүний үр дагаврын талаарх мэдээ, мэдээлэл зөвлөмжийг холбогдох байгууллагатай хамтран олон нийтэд хүргэх
4.1.16 Автозамын тоосжилтоос үүдэлтэй орчны бохирдолд хяналт шалгалт хийх, тээврийн хэрэгслээс ялгарч буй хаягдал утаа, бохирдуулагч бодисын хэмжээнд хяналт шалгалт хийх, 4.1.18 Үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанаас үүсэж буй гадаад дотоод орчны тоосжилт, дуу чимээний бохирдолд хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалт хийх;