Хэнтий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ АРГА ЗҮЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хэнтий аймагт "Удмын сангийн алтан хэлхээ" 6 сарын турш үргэлжлэх аяны хүрээнд зохион байгуулагдсан “Угийн бичиг хөтлөх” арга зүйн сургалтыг Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран санаачлан зохион байгуулж, Хэнтий аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газар дэмжин, Удмын сангийн хэлхээ ТББ-тай хамтран 2026 оны 04 дүгээр сарын 16,17-ний өдрүүдэд Чингис хотноо амжилттай зохион байгууллаа