
Хэнтий аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр /2024-2028/-ийн 3.2.9.2 дахь заалт “Аймаг орон нутгаас төрөн гарсан урлаг, соёлын алдартнуудын уран бүтээлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх”-ын хэрэгжилтийг хангах, бусад мэргэжлийн театр, чуулгын уран бүтээлчдийн болон өсвөрийн хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх, уран санг баяжуулах, туршлага солилцох, олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд зорилгоор мэргэжлийн, сонирхогчдын гэсэн 2 ангиллаар гоцлол, цөөхүүл төрлөөр зохион байгуулагдах юм.