
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хан Хэнтийнхэн хамтдаа уншицгаая” бүх нийтийн соёл, боловсролын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “ЧОЙНОМЫН ЕРТӨНЦ 2026” уран уншлагын уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус уралдааны 1-р шат 2026 оны 03 дугаар сарын 02-ноос 04 дүгээр сарын 24-ний өдрүүдэд Хэнтий аймгийн 18 сум, 4 тосгон, мөн Сүхбаатар аймгийн төвийн 2 дугаар сургуульд тус тус зохион байгуулагдаж, нийт 400 гаруй уран уншигч оролцсоноос шалгарсан 70 гаруй шилдэг оролцогч 2-р шатны шалгаруулалтад амжилттай оролцлоо.
Уралдааныг амжилттай зохион байгуулсан, оролцсон, дэмжиж хамтран ажилласан уран зохиолд хайртай хүн бүрт талархал илэрхийлье.