Үндэсний дата төв
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ, НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Үндэсний Дата Төвийн стратегийн гол зорилтуудын нэг болох “Инновац, дэвшилтэт техник, технологид суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй, олон улсын стандартад нийцсэн дэд бүтцийг бий болгох”ажлын хүрээнд дата төвийн эрчим хүчний хэрэглээг оновчлох, сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж, сэргээгдэх эрчим хүчний системийг 2026 ондоо багтаан үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ.