
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Алтан намар – Мод тарих улирал” аяны хүрээнд “Үндэсний дата төв” УТҮГ-ын хамт олон бүх нийтийн мод тарих үйл ажиллагаанд нэгдлээ.
🌳 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир буланд байрлах Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ орууллаа.
💚 Өнөөдөр тарьсан мод бүр ирээдүй хойч үедээ үлдээх ногоон өв юм.
Манай хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчноо хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих, ногоон ирээдүйг бүтээх үйлсэд идэвх санаачилгатай оролцож байна.
🌱 НЭГ МОД – НЭГ ИРЭЭДҮЙ!
🌳 “ТЭРБУМ МОД – ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ!”