Завхан аймгийн стандарт хэмжил зүйн хэлтэс


ЗАВХАН АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС НЬ ДАРААХ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний тохирлын баталгаажуулалтын үндсэн үйл ажиллагаа:
Засгийн газрын тогтоолоор батлагдсан заавал баталгаажуулалтанд хамруулах бүтээгдэхүүн болон экспорт, импорт, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг стандартын шаардлага хангаж байгааг тогтоосон арга зүй шалгуурын дагуу үнэлж баталгаа гаргах (Тохирлын гэрчилгээ олгох), бүтээгдэхүүний чанар хангалтын талаарх арга зүйгээр хангах;
Хэмжүүр хэмжих хэрэгслийн баталгаажуулалт:
Худалдаа үйлчилгээний тооцоо, эмчилгээ, оношлогоо, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ашиглаж буй бүх төрлийн хэмжих хэрэгслийг шалгаж, баталгаажуулалтанд хамруулдаг. Хэмжил зүйн үйл ажиллагааг эзэлхүүн зарцуулалт, масс, цахилгаан, дулаан, даралтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораториуд гүйцэтгэдэг.
Стандартын мэдээлэл лавлагааны салбар сан, сургалт сурталчилгаа:
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд шинээр батлагдсан болон нэмэлт өөрчлөлт орсон, хүчингүй болсон үндэсний болон олон улсын стандартын талаарх мэдээлэл өгч үйлчлэх, стандартаар хангах, байгууллагын стандарт боловсруулахад нь арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт, мэдээлэлийн ажил зохион байгуулах;
Хэмжил зүйн хяналт шалгалт:
Холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд аймгийн хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулах, хэмжил зүйн хяналт, шалгалтыг зохион байгуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлэх;
Сорьцын хяналт шалгалт:
Сорьцын хяналт шалгалтыг зохион байгуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох;
Сорилтын лаборатори:
Итгэмжлэгдсэн лаборатори нь Монгол улсад мөрдөгдөж байгаа үндэсний болон олон улсын стандартын дагуу химийн чанар болон хор судлал, үр, хорио цээр, ургамлын өвчин, нян судлал, хөгц мөөгөнцөрийн шинжилгээг бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, агаар, ариун чанар, арчдас, ус, хөрс, ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүнд жилд дундажаар 2000-2500 сорьцонд 7000-8000 үзүүлэлтээр шинжилгээг хийж гүйцэтгэдэг.
ЭРХ ЗҮЙН ОРЧИН :
“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай”,
Хэмжил зүйн тухай хууль;
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “"Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт” 291 дүгээр тогтоол
ХАМРАХ ХҮРЭЭ:
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :
Хэлтсийн дарга : Ц.Оросоо 89817688
Ахлах мэргэжилтэн: Д.Тунгалагтуяа 99469219
Архив, бичиг хэргийн ажилтан: Б.Ариунзаяа 88054092
Цахим шуудан :zavkhan.masm.gov.mn