Завхан аймгийн стандарт хэмжил зүйн хэлтэс


ЗАВХАН АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС
ЭРХЭМ ЗОРИЛГО
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Завхан аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь СХЗГазрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, зохицуулалтаар хангагдаж, стандарт, тохирлын үнэлгээ, баталгаажуулалт, хэмжил зүйн нэгдмэл байдлыг хангах орон нутгийн төрийн байгууллага юм.
Тухайн хэлтэс нь үйл ажиллагаандаа Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 291-р тогтоол, Засгийн газрын 2002 оны 146-р тогтоол, Засгийн газрын 2008 оны 265-р тогтоол, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүдэд стандартчилал, чанар, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах талаар дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэйгээр гүйцэтгэн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба, Хэмжил зүйн алба, Мэдээлэл лавлагааны салбар сан, Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори гэсэн бүтэцтэй, 20 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж, баруун бүсийн эдийн засаг, нийгмийн амьдралд стандарт, хэмжил зүй, баталгаажуулалт, чанарын бодлогоор дэмжлэг үзүүлж, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих, хүн амын эрүүл мэнд хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
АЛСЫН ХАРАА
Амьдралын чанарыг дээшлүүлнэ.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
Стандарт, хэмжил зүйн газар нь мандатын болон орчны шинжилгээнд тулгуурлан стратегийн зорилгоо дараах байдлаар томьёолж байна. Үүнд: Монгол улсын стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлогоор дэмжлэг үзүүлэхэд оршино.
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ
Стандарт, хэмжил зүйн салбарын орлогыг нэмэгдүүлнэ.
Стандарт, хэмжил зүйн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
Стандарт, хэмжил зүйн газраас үзүүлж буй үйлчилгээг цахимжуулна.
Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Үндэсний стандартад олон улсын стандартын эзлэх хувийг нэмэгдүүлнэ.
Техникийн зохицуулалт боловсруулахад төрийн захиргааны төв байгууллагад дэмжлэг үзүүлнэ.
Хэмжил зүйн салбарт зайлшгүй шаардлагатай улсын болон ажлын эталон бий болгоно.
Эталоны шалгалт тохируулга, хэмжлийн чадавхиа үнэлүүлж олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ.
Хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулах, нэр төрлийг нэмэгдүүлнэ.
Үнэт металлын сорьцын хяналтын тогтолцоог бэхжүүлнэ.
Стандарт, хэмжил зүйн салбарын мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах тогтолцоог бүрдүүлнэ.
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлого зохицуулалт.
ТЭДГЭЭРИЙН ҮР ДҮНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ, ТҮҮНИЙ ҮР ДҮН
Тус хэлтэс нь стратегийн зорилт тэргүүлэх чиглэлийн хүрээнд ажлын эталон тоног төхөөрөмжийн тоог 9-р нэмэгдүүлж, баталгаажуулах хэмжих хэрэгслийн тоо болон чанар, хамруулах цар хүрээг нэмэгдүүлсэн. Мөн тохирлын үнэлгээний баталгаажуулалтын нэр төрлийг нэмэгдүүлж үйлдвэрлэл үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлж байна. Байгууллагын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор zavkhan.masm.gov.mn сайтыг хөгжүүлэн шаардлагатай мэдээ мэдээллийг байршуулсан. Төрийн бусад байгууллага болон СХЗГ-тай мэдээлэл солилцох чиглэлээр ERP E-Mongolia системийг хэлтсийн дотоод үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :
Хэлтсийн дарга : Ц.Оросоо 89817688
Ахлах мэргэжилтэн: Д.Тунгалагтуяа 99469219
Архив, бичиг хэргийн ажилтан: Б.Ариунзаяа 88054092
Цахим шуудан :zavkhan.masm.gov.mn
Хэлтсийн дарга: Ц.Оросоо
Холбогдох утас:89817688
Өрөөний дугаар:308
Цахим хаяг:orosoots@gmail.com