Сүхбаатар аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ Зохион байгуулалтын бүтцэд үйл ажиллагааны стратеги болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд,тэдгээрийн үндсэн чиг үүргийг тодорхойлов. Зохион байгуулалтын бүтцийн нэгж бүрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлсны үндсэн дээр тухайн нэгжийн болон албан хаагчдын ажлын байрны үндсэн чиг үүргийг агентлагийн даргын шийдвэрээр баталгаажуулж, хүлээх хариуцлага, үндсэн хэрэглэгч болон үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээг бүлэг хэрэглэгч бүрээр тодорхойлно. Үүнд:
1.ЗАХИРГААНЫ ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ Үйл ажиллагааны стратегийн 2.4.1 дүгээр зорилтын хүрээнд ажиллана. Үүнд: • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамтын ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, салбарын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудыг төрийн албаны хэм хэмжээ, ёс зүй, сэтгэл зүй, иргэдтэй харилцах харилцааны чиглэлээр сургаж, дадлагажуулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээнд хяналт тавих. -Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалын хэрэгжилтийг хангаж, тайлагнах. • Ерөнхий менежерийн гэрээ, Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг тайлагнах. • Төрийн захиргааны удирдлагын манлайлал, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд авилга, хүнд сурталгүй үйлчилгээ, харилцааг төлөвшүүлж ажиллах. • Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдүүлэх, ажилтнуудын төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүй, ажлын гүйцэтгэл, цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга, дэг журмыг сахиулах, хяналт тавих. • Ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах болон сургалт хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх. • Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, тушаал шийдвэр, төлөвлөгөө тайлан, мэдээний хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах. -Гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх. • Аппаратын хэвийн үйл ажиллагааг хангах. -Байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах. -Сургалт, сурталчилгаа, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудлыг зохион байгуулах. -Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих, тайлагнах. Үйл ажиллагааны стратегийн 2.4.6 дугаар зорилтын хүрээнд ажиллана. Үүнд: • Байгууллагын болон Засгийн газрын тусгай сангуудын төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалт, тайланд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах. -Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ, улирал, жилийн санхүүгийн нэгдсэн тайлан, тодруулгыг НББОУС болон батлагдсан маягтын дагуу хуулийн хугацаанд гаргаж баталгаажуулан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,Сангийн яаманд хүргүүлэх. -Тусгай сангууд, төсвийн зарцуулалтын сар, улирал, жил болон тухай бүрийн мэдээг “Шилэн данс”-нд байршуулах, байршуулсан мэдээ, мэдээллийг хянах -Ажилгүйдлийн даатгалыг эрхлэх үйл ажиллагааны зардалд зориулж олгох хөрөнгө, -Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн төлбөрийг төсвийн дагуу харьяа байгууллагуудад хуваарилж, гүйцэтгэлийг хангаж ажиллах. -Үйл ажиллагааны стратегийн 2.4.7 дугаар зорилтын хүрээнд ажиллана. үүнд: -Салбарын холбогдох хууль тогтоомж, тогтоол, тушаал шийдвэр. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Үндэсний хөтөлбөрүүдэд тусгагдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон нийгмийн халамжийн үйл ажиллагааны зорилтын хэрэгжилтэд хяналт тавих, үнэлгээ хийх, эрсдлийг үнэлэхэд арга зүйн удирдлагаар хангах. -Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, төсөл, хөтөлбөрүүдийг гэрээлэн гүйцэтгэж байгаа байгууллагуудын үйл ажиллагаа, санхүүжилт үр дүнд хяналт мониторинг хийх. -үр дүнгийн гэрээний биелэлтэд үнэлгээ хийх, төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх. -Төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, гэрээг мөрдөж байгаа байдал, улсын байцаагчийн актаар тогтоосон өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар хяналт тавьж ажиллана. -Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Халамжийн сангийн санхүүжилт, зарцуулалт,үр дүнд хяналт үнэлгээ хийх. 2.ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ Үйл ажиллагааны стратегийн 2.4.2 дугаар зорилтын хүрээнд ажиллана. Үүнд: -Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, хяналт тавих. - Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээг төлөвлөх, шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, дүрэм, журамд санал гаргах. -Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдийн тайлан мэдээний хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилт, бусад үндэсний хэмжээнд батлагдан мөрдөж буй томоохон хөтөлбөрүүдийн хэрэгжилт, уялдааг хангаж, холбогдох дээд байгууллагыг мэдээ мэдээллээр хангах. • Аж ахуйн нэгж, байгууллагаас Монгол Улсын тэргүүлэх болон бусад салбар дахь ажиллах хүчний нөөцийг харгалзан иргэдийг дагалдуулан сургах, дадлагажуулах зорилгоор нарийн техник, технологийн түвшинд ажиллах өндөр ур чадвартай гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг авч ажиллуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
3.НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ХЭЛТСИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ -Үйл ажиллагааны стратегийн 2.4.4 дүгээр зорилтын хүрээнд ажиллана. Үүнд: -Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын цолтон болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль, Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль , Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт тэтгэмж олгох тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг хангах, хяналт тавих, ажилтнуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, чадавхжуулах. -Ядуурлыг бууруулах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг боловсронгуй болгох, өрхийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, удирдах. -Зорилтот бүлгийн хүн амд чиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээнд олон улсын туршлага, дэвшилтэт арга хэлбэрийг нэвтрүүлэх, санал боловсруулах, зорилтот бүлгийг тодорхойлох аргачлал, журмын төслийг боловсруулах. -Нийгмийн халамжийн үйл ажиллагааны хамрах хүрээ, чанар, хүртээмж, стандарт хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм, журам, аргачлал, зөвлөмж боловсруулах. -Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээ, түүнтэй холбогдох үйл ажиллагааг ил тод, түргэн шуурхай болгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, гэрээлэн гүйцэтгүүлэх, олон улсын туршлагыг нэвтрүүлэх замаар үйлчилгээний менежментийг сайжруулах тогтолцоог бий болгох. -Нийгмийн хамгаалал, хүмүүнлэг, зорилтот бүлэг, гэр бүл, хүн амын бүлгүүдийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын байгууллагууд, олон улсын, сургалт, эрдэм шинжилгээний болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах, түншлэлийг бэхжүүлэх. -Өрхийн хөгжлийг дэмжих замаар зорилтот бүлгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх хүрээнд холбогдох хууль тогтоомж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах. -“Хүүхдийн мөнгө олгох журам”-ын дагуу улсын хэмжээнд хүүхэд бүрт мөнгө олгох ажлыг зохион байгуулах. -Нийгмийн эмзэг бүлэгт хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хэрэгжилтийг хангах, бага орлоготой, эмзэг бүлгийн иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах бодлого, зайлшгүй шаардлагатай дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын
албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Бат-Амгалан
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2 давхар 201 тоот Утас: 705