Сүхбаатар аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА
Стратеги төлөвлөгөөний зорилго:1. Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй, ил тод, нээлттэй хүргэх ажлыг зохион байгуулах, тайлагнах
Зорилт 1.1 Төрийн албан хаагчийг хөгжүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг баталж хэрэгжүүлнэ.
Зорилт 1.2 Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэх
Зорилт 1.3 Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг салбарын хэмжээнд зохион байгуулах явц, үр дүнд хяналт тавьж, үнэлгээ хийн биелэлтийг тайлагнах
Зорилт 1.4. Төрийн байгууллагад хуулиар олгосон гамшгаас хамгаалах, батлан хамгаалах бусад нийтлэг чиг үүргийг зохион байгуулах, тайлагнах
Стратеги төлөвлөгөөний зорилго: 2. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн хууль тогтоомжийн хэрэгжилт, салбарын үйл ажиллагааг сурталчлах, мэдээллийг шуурхай хүргэх
Зорилт 2.1 Байгууллагын үйл ажиллагааны мэдээ мэдээлэл, ажлын тайланг иргэд, олон нийтэд үр ашигтай, хүнд сурталгүй, шуурхай хүргэх
Зорилт 2.2. Иргэд, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зорилтот бүлгийн иргэдийн төрийн үйлчилгээнд хамрагдах боломжийг хангах
Стратеги төлөвлөгөөний зорилго: 3. Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах
Зорилт 3.1 Төрийн албан хаагчийн ёс зүй, ажлын гүйцэтгэл, цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга, дэг журам, үйлчлүүлэгчийн үнэлгээг үйл ажиллагааны үр дүнгийн шалгуурт тооцон хариуцлагыг нэмэгдүүлэх
Зорилт 3.2. Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх
Стратеги төлөвлөгөөний зорилго: 4. Төрийн албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг боловсронгуй болгох, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналтыг сайжруулах
Зорилт 4.1. Архивын тухай хууль. Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох хууль дүрэм зааврын стандартыг хангуулна.
Зорилт 4.2 Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч, шат дамжлагыг бууруулах, хуулийн хугацаанд шийдвэрлэх
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, СИСТЕМ ХӨГЖҮҮЛЭХ, МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, СТАТИСТИК МЭДЭЭ ГАРГАХ, ХЭРЭГЛЭГЧДИЙГ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ
Стратегийн зорилт №1. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах
Зорилт 1.2 Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн систем, Нийгмийн халамжийн үйлчилгээний нэгдсэн мэдээллийн систем, Еhalamj.mn, Нийгмийн халамжийн сангийн санхүүгийн систем болон ӨМНС-ХЭБ онлайн систем, Хүүхдийн мөнгөний программуудын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах
Зорилт 1.3 Байгууллагын цахим хуудасны мэдээ, мэдээллийг тухай бүр шинэчилж оруулах
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ
Стратеги төлөвлөгөөний зорилго 1: Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх
Зорилт 1.1. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажилгүйдлийн түвшин бууруулна.
Стратеги төлөвлөгөөний зорилго 2: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлж, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх
Зорилт 2.1 Хүн амын бүлгийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйлчилгээ, арга хэмжээг хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
Стратеги төлөвлөгөөний зорилго 3: Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах хүрээнд хамрах хүрээг өргөжүүлэн хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх
ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ
Зорилт 3.1 Аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх арга хэмжээг сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулах
Зорилт 3.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр ажлын байрыг нэмэгдүүлж буй төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин 119.1 заалт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах
Зорилт 3.3 Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.5.6 Зорилтот өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэнийг ажилд зуучлах
Зорилт 3.4 Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.2.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин, нөхцөлийг бүрдүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоог дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ
Стратеги төлөвлөгөөний зорилго 1: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж үйлчилгээг зорилтот бүлэгт түргэн шуурхай, хүнд сурталгүй чанартай хүргэх
Зорилт 1.1 Нийгмийн халамжийн үйлчилгээ авагч иргэдийн аймгийн нийт хүн амд эзлэх хувийг 0,9 хувиар бууруулна.
Стратеги төлөвлөгөөний зорилго 2: Нийгмийн халамжийн тусламж, дэмжлэгийг зорилтот бүлэгт чиглүүлж дэмжлэг үзүүлнэ.
Зорилт 2.1 Зорилтот өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэнийг ажилд зуучлах
Зорилт2.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин, нөхцөлийг бүрдүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоог дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Зорилт 2.3 Өрхийн мэдээллийн нэгдсэн санг зохистой удирдах, ашиглах, мэдээллийн санг баяжуулах
ТӨСӨВ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ, ДОТООД, ГАДААД ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЗОХИЦУУЛАХ
Стратеги төлөвлөгөөний зорилго 1: Санхүү, төсөв, тусгай сангуудын үйл ажиллагаанд хууль тогтоомжийг мөрдөж, шилэн дансны мэдээллийн ил тод байдлыг бүрдүүлэх
Зорилт 1.1 НББ-ийн тухай хууль, Төсвийн тухай хууль, ХЭД тухай хуулийн 5 бүлэг, Нийгмийн халамжийн сангийн 2 бүлэг. Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, бүрдүүлэлт, зарцуулалтад төсвийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, журмыг мөрдөж ажиллана. Төсөв, санхүү, эдийн засаг, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулж батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, өр авлагагүй ажиллана.
Зорилт 1.3. Үйл ажиллагааны чанар хүртээмжийн талаар иргэдээс, ажилтан албан хаагч нараас сэтгэл ханамжийн судалгаа авч, түүний мөрөөр ажлын төлөвлөгөө гарган, үйлчилгээг сайжруулах
Зорилт 1.4. Гадаад, дотоод харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Зорилт 1.5. Хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж хамтын ажиллагаа өргөжүүлэх
ХУУЛЬ ТОГТООМЖ, БОДЛОГО, ХӨТӨЛБӨР, ТӨСӨЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮР ДҮНД НЬ ҮНЭЛГЭЭ ӨГӨХ, ДОТООД АУДИТ ХИЙХ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГААР ХАНГАХ
Стратеги төлөвлөгөөний зорилго 1: Дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх
Зорилт 1.1. Тусгай сангуудын хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийх
Зорилт 1.2 Байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын
албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Бат-Амгалан
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2 давхар 201 тоот Утас: 705
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/333 дугаар тушаалаар 3 хэлтэс, 41орон тоотой газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ө.Бат-Амгалан томилогдон үйл ажиллагаа явуулж байна.