Авто замын засвар арчлалтын нэгтгэл


Авто зам эзэмшигч болох Зам, тээврийн яамтай олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг хариуцан ажиллах гэрээ байгуулан, 5823км хатуу хучилттай, 4797.2км сайжруулсан шороон авто зам буюу нийт 10620.2км олон улс, улсын чанартай авто замын засвар, арчлалтыг хариуцан ажиллах үүрэг хүлээсэн.
“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн үйл ажиллагааны чиглэл:
Авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах;
Авто замд тогтоосон журмын дагуу үзлэг хийж, арчлалт, засварын ажлыг тогтмол гүйцэтгэх, авто замаар зорчигчдоос зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаар мэдээлэл авч, шуурхай арга хэмжээ авах;
Хариуцсан авто замын бүртгэл, мэдээллийн санг хөтөлж, нэгдсэн бүртгэлд оруулах;
Авто замын зурвас болон хяналт тавих зурвас газрыг хамгаалах;
Авто зам өмчлөгч болон эзэмшигчийг замын ашиглалтын талаархи мэдээллээр тогтмол хангах;
Гамшиг, ослын улмаас авто замд эвдрэл, гэмтэл гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатсан үед олон нийтэд мэдээлж, саадыг арилгах арга хэмжээг шуурхай авах;
Авто замаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү овор, даацтай болон тусгай хамгаалалтгүй гинжит дугуйтай тээврийн хэрэгсэл зорчихоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих;
Тухайн нутаг дэвсгэрт авто замын хөдөлгөөний эрчмийн тооллогыг зохих журмын дагуу зохион байгуулах.