ЭРХЭМ ЗОРИЛГО
Улсын хэмжээнд авто замын арчлалт, засварыг нэгдсэн удирдлага, мэдээлэлд тулгуурлан зохион байгуулдаг, санхүүгийн хувьд тогтвортой, ил тод байгууллага болох.
Хариуцсан авто зам, замын байгууламжийн бэлэн байдлыг жилийн турш тасралтгүй хангаж, зорчигчдын аюулгүй байдлыг дээшлүүлэх.
ЗОРИЛТ
Бид өөрсдийн нөөцөд тулгуурлан зөв хуваарилалт хийж, бүтээмжээ нэмэгдүүлэн, удирдлагын нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлж, шинэ технологи болон хөрөнгийн менежментийг нэвтрүүлж, ашиглалтын хяналтыг эрчимжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд олон улс, улсын чанартай авто замын ашиглалт хариуцсан “Зам хариуцагч” болох зорилт тавин ажиллаж байна.