Байгууллагын үндсэн чиг үүрэг:
СХЗХэлтэс нь аймгийн хэмжээнд стандартчиллын үйл ажиллагаа,
хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, бүтээгдэхүүний тохирлын
үнэлгээг явуулахад "Монгол улсын үндсэн хууль",
”Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний
итгэмжлэлийн тухай”, “Хэмжил зүйн тухай" хуулиуд болон
Засгийн газрын, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг
хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг бөгөөд
стандартчилал, бүтээгдэхүүн үйлчилгээ, хэмжил зүйн
баталгаажуулалт, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын үйл
ажиллагаагаар дамжуулан аймаг, орон нутгийн хэмжээнд
нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, үндэсний
үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд
ажиллаж амьдрах, чанартай бүтээгдэхүүн , ажил, үйлчилгээ
хэрэглэх нөхцөлийг хангах, бизнес эрхлэх таатай орчинг
бүрдүүлэх, байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах
чиг үүрэгтэй.
Бүтэц зохион байгуулалт
