Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс


Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь мандатын болон орчны шинжилгээнд тулгуурлан стратегийн зорилгоо дараах байдлаар томьёолж байна. Үүнд:
Монгол Улсын хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлогоор дэмжлэг үзүүлэхэд оршино.
Дээрх стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
Стратегийн зорилт 1: Стандарт, хэмжил зүйн салбарын орлогыг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 2: Стандарт, хэмжил зүйн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 3: Стандарт, хэмжил зүйн газраас үзүүлж буй үйлчилгээг цахимжуулна.
Стратегийн зорилт 4: Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Стратегийн зорилт 5: Үндэсний стандартад олон улсын стандартын эзлэх хувийг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 6: Техникийн зохицуулалт боловсруулахад төрийн захиргааны төв байгууллагад дэмжлэг үзүүлнэ.
Стратегийн зорилт 7: Хэмжил зүйн салбарт зайлшгүй шаардлагатай улсын болон ажлын эталон бий болгоно.
Стратегийн зорилт 8: Эталоны шалгалт тохируулга, хэмжлийн чадавхиа үнэлүүлж олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ.
Стратегийн зорилт 9: Хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулах, нэр төрлийг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 10: Үнэт металлын сорьцын хяналтын тогтолцоог бэхжүүлнэ.
Стратегийн зорилт 11: Стандарт, хэмжил зүйн салбарын мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах тогтолцоог бүрдүүлнэ.
Хэлтсийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл:
Хэлтэс нь Засаг даргын үйл ажиллагааны стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүй, сорьцын хяналтын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Хэлтэс нь салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд хууль тогтоомжийн хүрээнд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдаж зохицуулна. Хэлтэс нь стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүй, сорьцын хяналтын хөгжлийг хурдасгах, олон улсын жишигт хүргэх, Орхон аймгийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн экспортыг дэмжсэн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үндсэн чиг үүргийнхээ хүрээнд чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зэрэг асуудлыг хамарсан зөвлөх, мэдээлэх үүрэг, хариуцлага хүлээнэ. Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах, үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх; Нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэмжлийн нэгдмэл байдлыг хангах бодлогоор дэмжих, Орхон аймгийн хэмжлийн тогтолцоо, хэмжлийн нэгжийн ажлын эталоны техникийн чадавхыг нэмэгдүүлж, олон улсын түвшинд хүргэх; Бүтээгдэхүүн, үйлчилгээний болон Бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн тогтолцооны баталгаажуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдэнд зах зээл дээр шударга өрсөлдөх таатай нөхцөлийг бүрдүүлэх; Сорьцын хяналтыг сайжруулан сорьцын баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээг хэвшүүлэн, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах;
Орхон аймгийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 21 тоот захирамжаар Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн даргаар С.Чулуунбатыг томилон одоог хүртэл ажиллаж байна.