Орхон аймгийн биеийн тамир, спортын газар


БОРЖИГОН ОВОГТОЙ ЭРДЭНЭЭГИЙН ЛХАМСҮРЭНБААТАР
Эрдэнээгийн Лхамсүрэнбаатар нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Сагсан бөмбөгийн спортын мастер цол, зэрэгтэй.
БОЛОВСРОЛЫН БАЙДАЛ:
1991-2001 онуудад Сүхбаатар аймгийн 10 жилийн ерөнхий боловсролын дунд сургууль;
2001-2005 онуудад Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр боловсролын бакалавр;
2017-2019 онуудад Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг “Биеийн тамирын боловсолын магистр;
2021 онд Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн “Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны сургалт”;
2022 онд Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн “Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт хийх арга зүй” сургалтад хамрагдаж төгссөн.
АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН БАЙДАЛ:
2005-2006 онд Орхон аймгийн 2 дугаар сургуулийн биеийн тамирын багш;
2006-2013 онд Орхон аймгийн 7 дугаар сургуулийн биеийн тамирын багш;
2013-2020 онд Боловсрол, соел, урлагийн газарт Биеийн тамир, эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн;
2020-2025 онд Биеийн тамир, спортын газарт спорт хариуцсан ахлах мэргэжилтэн;
2025 оноос Биеийн тамир, спортын газрын Спорт хэлтсийн даргаар тус тус ажиллаж байна.
АЖИЛЛАСАН ЖИЛ:
Улсад 20 жил, төрийн албанд 20 жил үүнээс: төрийн захиргааны албанд 12 жил ажиллаж байна.