Орхон аймгийн биеийн тамир, спортын газар
Spark-Z залуучуудын аймгийн аварга шалгаруулах тэмцээн тун удахгүй
Залуучуудын сарын аяны хүрээнд SPARK-Z залуучуудын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Баян-өндөр сум, Орхон аймгийн Гар дээр суниалтын холбоо, Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулна. Орхон аймгийн залуудаа идэвхитэй оролцохыг уриалж байна 🎉
Ахмадын баярын мэнд хүргэе!
2026.10.01-ний өдөр Ахмадын зөвлөл болон байгууллагын удирдлага хамтран Биеийн тамир, спортын газрынхаа үе үеийн ахмад ажилтнуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Үйл ажиллагааны хүрээнд ахмадуудаа хүндэтгэлийн зоогоор угтан, 50 жилийн ойн дурсгалын гарын бэлэг гардуулан, тэднийхээ санал сэтгэгдлийг сонсон нэгэн өдрийг халуун дулаан уур амьсгалтай өнгөрүүллээ. Та бүхэндээ эрүүл энх, урт насалж, удаан жаргахын өрнүүн дүүрэн ерөөлийг өргөн дэвшүүлье!
Алтан гадас одонгийн мялаалгад зориулсан өсвөрийн үеийн барилдаан
"Баян-Өндрийн хүчтэн " дэвжээний үүсгэн байгуулагч, үндэсний бөхийн дасгалжуулагч аймгийн начин Ойдовын Заяагийн" Алтан гадас" одонгийн мялаалгад зориулсан өсвөрийн үеийн барилдаан 5 насны ангилалаар 160 гаруй өсвөрийн бөхчүүд оролцлоо.