Эрдэнэт хотын захирагчийн алба


Эрдэнэт хотын захирагчийн алба нь / Цаашид Хотын захирагчийн алба гэх/ Хотын ИШС, дэд бүтэц, эрчим хүч, авто зам, хот тохижилт, ногоон байгууламж, хотын өдөр тутмын асуудлуудыг, Монгол Улсын Их хурлаас баталсан хуулиуд, Засгийн газрын тогтоол, журмууд, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан тогтоол, шийдвэрүүд, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, Төрийн захиргааны байгууллагын бодлого үйл ажиллагаа болон нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлж төрийн үйлчилгээг шуурхай үзүүлж ажиллах чиг үүрэг бүхий төрийн захиргааны нэгж юм.