Эрдэнэт Хотын Захирагчийн албаны дарга
Бүрнэбадар овогтой Одгэрэл нь 1970 онд Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн.
- 1978-1988 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд бүрэн дунд сургуулиа дүүргэсэн.
- 1989-1993 онд Улаанбаатар хотын ТИС-ийн Барилгын инженерийн ангид суралцаж төгссөн.
- 1997 онд ТЗУХ-ийн институтэд суралцаж, 2008 онд ТИС-ийн магистрийн зэрэг хамгаалсан.
- 2015 онд мэргэшсэн төсөвчин,
- 2017 онд мэргэшсэн инженерийн зэргийг тус тус хамгаалж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлж ирсэн чадварлаг удирдлагуудын нэг юм.
Ажлын туршлагаас дурьдвал:
- 1993-1995 онд Эрдэнэт хивсний үйлдвэрт Барилгын инженер
- 1996-2001 онд Мэргэжлийн хяналтын газрын Барилга техникийн хяналтын улсын байцаагч
- 2002 оноос эхлэн Хотын Захирагчийн албанд Захиалагч инженерээр томилогдон ажиллаж ирсэн.
- 2003-2023 он хүртэл тус албаныхаа Ахлах мэргэжилтнээр тасралтгүй 20 жил т ажилласан туршлагатай.
- 2023-аас одоог хүртэл Хотын захирагчийн албаны даргаар ажиллаж байна.