Чиг үүрэг: Аймгийн ХГБХХГ нь хүүхдийг эрхийг хангах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын орон нутгийн тогтолцоог удирдан зохион байгуулах,хөгжил оролцоог дэмжихэд чиглэгдсэн хүүхэд, гэр бүл хөгжлийн асуудлыг хариуцдаг.
Тэргүүлэх чиглэл
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын үйл ажиллагаа нь дараах тэргүүлэх чиглэлтэй байна:
- Хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хүний эрхэд суурилсан хандлага, өсвөр үеийн үзэл бодол болон гэр бүлийн хөгжлийн хэрэгцээнд нийцүүлж сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
- Байгууллагын удирдлагын арга барил, манлайллаар тэргүүлж, төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын соёлыг эрхэмлэн төлөвшүүлэх, хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөмж, үйл ажиллагаагаар хэрэглэгч, тогтвортой, шуурхай хангах, бүтцийн нэгжүүд, харьяа байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог нягтруулж, үндэсний чадавхыг бэхжүүлэх, тэрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
- Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээрх үйл ажиллагаа, салбарын үйлчилгээг мэдээллийн технологийн ололтод тулгуурлан цахимжуулах, хэрэглэгчдэд шуурхай, хялбар хүргэх, мэдээллийн системүүдийг хөгжүүлэх, цахимд системд суурилсан мэдээллийн сангийн тогтолцоог бий болгох, бүрдүүлэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгах, судалгаа, мэдээллээр хангах, хяналт тавих, мэдээллийн удирдлагыг хэрэгжүүлэх;
- Хүүхэд, гэр бүлийг хөгжүүлэх, тэдний эрхийг хамгаалахад төр, олон нийт, иргэний нийгэм, олон улсын болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай түншлэл, салбарын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг хангах, хүүхэд, залуучуудын оролцоог өргөжүүлэх;
- Хүүхэд, гэр бүлд зориулсан бүх шатны үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг олон улсын жишигт нийцүүлэх, нийгмийн хөгжлийн үйлчилгээг хэрэгцээнд тулгуурлан тодорхойлох, уялдаа холбоог бэхжүүлэх, үйлчилгээнд инновацыг нэвтрүүлэх;
- Хүүхэд, гэр бүлийг дэмжих, хамгаалах, хөгжүүлэхэд төр, олон нийт, иргэний нийгэм, олон улсын болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, хүүхэд, залуучуудын оролцоог өргөжүүлэх;
- Байгууллагын удирдлагын үр ашигтай арга барилыг нэвтрүүлэх, төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хэрэгжүүлэх, төлөвлөх, байгууллагын соёлыг төлөвшүүлж, ил тод байдлыг ханган ажиллах.