• Хүүхдийн эрх, хамгааллыг хангах
Хүүхэд бүрийг хүчирхийлэл, үл хайхрах байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалах.
• Гэр бүлийн хөгжлийг дэмжих
Эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлага, гэр бүлийн эерэг харилцаа, хүүхэд хүмүүжлийн зөв дадлыг төлөвшүүлэх.
• Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлэх
Хамгааллын, зөвлөгөөний, нөхөн сэргээх болон холбон зуучлах үйлчилгээг шуурхай хүргэх.
• Хүүхдийн оролцоо, хөгжил, авьяас чадварыг дэмжих
Хүүхдийн өөрийгөө илэрхийлэх, хөгжих, нийгмийн амьдралд оролцох боломжийг нэмэгдүүлэх.
• Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах
Хүүхэд хамгаалал, гэр бүлийн боловсрол, цахим орчны аюулгүй байдал, хүчирхийллээс сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэх.