Аймгийн бүх насны иргэдэд хэрэгцээтэй боловсролыг тасралтгүй олгох, амьдралын туршид шаардагдах мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх, боловсролоор дамжуулан хувь хүний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд "Насан туршийн суралцахуйн төв" - д Захирал 1, Сургалтын менежер 3, Насан туршийн боловсролын багш 2, Захиргаа аж ахуйн алба 3, Сумдын албан бус боловсролын багш 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр 15 багц хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.