1. Салбар дундын түншлэл, олон нийтийн оролцоонд түшиглэсэн “Хүний хөгжил”-ийг дэмжиж, “Суралцагч хот-Суралцагч иргэн” хөтөлбөрийг орон нутгийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлнэ;
2. Боловсролд хамрагдалтын тандалт судалгааны мэдээллийн сан бүрдүүлж, бичиг үсэг, ерөнхий боловсрол нөхөн олгох, хос хэлний сургалтыг орон нутгийн сургалтын байгууллагуудтай хамтран зохион байгуулна;
3. Иргэдийг хиймэл оюун ухаан, цахим соёл, амьдрах ухааны ур чадварт суралцахад дэмжлэг үзүүлнэ;
4. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, энтерпренерт суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт үйл ажиллагааг зохион байгуулна;
5. “Малчин өрхийн гишүүдийн боловсролыг дэмжих хөтөлбөр”-ийг орон нутгийн онцлогт нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлнэ;
6. Байгууллагын хүний нөөцийг чадавхжуулж, мэргэжил, арга зүйн тасралтгүй хөгжлийг дэмжин, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлнэ;
7. Орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөр, арга зүйг боловсруулан хэрэгжүүлж чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ;
8. Хүүхэд, залуучуудын боловсролын хэрэгцээнд суурилсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт үйл ажиллагааг орон нутгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
ХАЯГ БАЙРШИЛ :
Хаяг : Дундговь аймаг, Сайнцагаан сум, Нарлаг 7-р баг,
Ж. Пэлжээгийн гудамж, 1-114 тоот,
Дундговь аймгийн Насан туршийн суралцахуйн төв - 48090
ЦАХИМ ШУУДАН :
ntb@dundgovi.gov.mn
dundgobi-llc@agency.edu.mn
ХОЛБОО БАРИХ : 70597759