Эрчим хүчний үндэсний төв
“Эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь эрчим хүчний салбарт улсын төсвийн болон гадаад, дотоодын болон бусад хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, хөтөлбөрт захиалагчийн техникийн хяналт тавих, эрчим хүчний барилга байгууламжийг барих ажлын зураг, төсөвт магадлал хийх, шүүмж дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах, салбарын сургалтын хөтөлбөр, мэргэшлийн зэргийн аттестатчиллыг хэрэгжүүлэх, салбарын хүний нөөцийг мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах, дулаанжуулалтын болон цахилгаан тоноглолд хяналт шинжилгээ хийх, сэргээгдэх эрчим хүчний зураг төсөл боловсруулах, энэ чиглэлээр хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төсөл боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж туршин нэвтрүүлэх, зохион бүтээх, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тэдгээртэй холбоотой судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, засвар үйлчилгээ үзүүлэх, нарны зайн үйлдвэрлэл, угсралт, тохируулга хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд юм. Компани нь үндсэн зорилтын хүрээнд дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд: Эрчим хүчний салбарт улсын төсөв болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээнд захиалагчийн үүрэг гүйцэтгэж, техникийн хяналт тавих. Эрчим хүчний эх үүсвэр, барилга байгууламж, тоног, төхөөрөмжийн техник эдийн засгийн үндэслэлийн хүрээнд хөрөнгийн эх үүсвэрээс үл хамааран эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл болон чанарт захиалагч, техникийн хяналтыг хэрэгжүүлэн төлөвлөсөн хугацаанд нь төсөвт өртөгт нь багтаан дуусгаж төсөл хөтөлбөрийн биелэлтийг хангуулах. Эрчим хүчний барилга байгууламжийг барих, зөвлөх үйлчилгээний ажлын зураг төсөвт магадлал, шүүмж, дүгнэлт хийх, эдгээртэй холбоотой ажлыг зохион байгуулах. Эрчим хүчний салбарын болон бусад салбарын ажилтныг мэргэжил эзэмшүүлэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, зэрэг олгох сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, инженер, техникийн албан хаагч нарыг мэргэшүүлэх зэрэг сургалтыг зохион байгуулах. Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын техник ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих, метал хийц, гагнуурын оёдлын чанар, цахилгааны материал болон уур-ус, тосолгооны материалд физик-химийн туршилт шинжилгээ хийн хяналт тавих, баталгаажуулах, техникийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй норм нормативын баримт бичиг, үйлдвэрлэлийн технологийн техник ашиглалтын дүрмийг чанд мөрдүүлэх, хүрээлэн буй орчинд үзүүлэх хортой нөлөөллүүдийг бууруулах талаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, байгууллагын журмын дагуу үйл ажиллагаа явуулах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Эрчим хүчний шинэ эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, зуух, даралтад сав, шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход урьдчилсан дүгнэлт, үнэлгээ өгөх ажлыг зохион байгуулах. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн техник, эдийн засаг, хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг боловсруулах Сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа хийх, нарны зайн үйлдвэрлэл болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр туршилт, судалгаа, зураг төслийн ажлыг хийх. Эрхэлсэн асуудлаараа хууль тогтоомжийн хүрээнд гадаад, дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, гэрээ хэлэлцээр байгуулах, мэдээлэл солилцох. Компани техник хяналт тавигдсан эрчим хүчний барилга байгууламжийн техникийн хяналт, зураг төсөв, холбогдох материалаар мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах, сонирхогч байгууллага, иргэдэд энэ талын мэдээллээр хангах. Компанийн үндсэн болон хууль тогтоомжоор хориглоогүй бусад чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх.