Стратегийн тэргүүлэх бодлого, чиглэлүүд
Бодлогын тэргүүлэх чиглэл 1.
Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах
Зорилт 1. Эрчим хүчний дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, тэдгээрийн иж бүрэн тасралтгүй, найдвартай ажиллагааг хэрэгжүүлэхэд хяналт тавих.
Зорилт 2. Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний шавхагдашгүй нөөцийг бүх нийтийн хүртээл болгох, нийт эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг зүй зохистой хэмжээгээр нэмэгдүүлэх
Бодлогын тэргүүлэх чиглэл 2.
Салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, давтан сургах
Зорилт 1.
Эрчим хүчний ажилтан бэлтгэх дотоодын сургалтын байгууллагын сургалтын чанарыг
сайжруулах, салбарын инженер-техникийн ажилтан, менежерийн чадамжийг олон улсын түвшинд хүргэх.
Зорилт 2. Хүний нөөцийн нийлүүлэлтийн эх үүсвэрийг тодорхойлж, балансыг зохистой түвшинд хадгалан, хүний нөөцийг оновчтой, зөв байршуулах, хуулийн дагуу ил тод, шударгаар бүрдүүлэх.
Бодлогын тэргүүлэх чиглэл 3.
Эрчим хүчний салбарын гадаад, дотоод хамтын ажиллагааг эрчимжүүлэх
Эрчим хүчний салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх үүднээс
төсөл хөтөлбөрт оролцогч талуудын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх. Олон улсын байгууллага, бүс нутгийн орнуудын эрчим хүчний хамтын ажиллагааны санал санаачилгад идэвхтэй оролцох, хамтран ажиллах.