Цөмийн энергийн комиссын ажлын алба


4.1. Комисс нь Цөмийн энергийн тухай хуулийн 7.1, 11.1, 18.8-д зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.1.1. цацраг идэвхт ашигт малтмалын болон цөмийн энергийн салбарт хамтран ажиллах стратегийн хөрөнгө
оруулагчдыг сонгох, тэдэнтэй орд ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудлаар санал, дүгнэлт гаргах;
4.1.2. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг
хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах асуудлаар холбогдох төрийн захиргааны төв болон
төрийн захиргааны байгууллагын удирдлагад үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах, гүйцэтгэлд хяналт тавих;
1 / 4
4.1.3. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн болон цацрагийн хамгаалалт,
аюулгүй байдлыг хангах, цацрагийн ослын хор уршгийг арилгах талаар яаралтай авах арга хэмжээний талаарх саналыг
Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;
4.1.4. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг
хангах үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс шаардлагатай тайлан,
мэдээ, мэдээлэл, судалгаа гаргуулан авах, тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах;
4.1.5. нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан
тохиолдолд түүний хохирлыг арилгах, ослын үед хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах;
4.1.6. эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, геологи, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэр, байгаль орчин, боловсрол,
шинжлэх ухааны салбарт цөмийн технологи нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
4.1.7. цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах дэд бүтцийг боловсронгуй болгох, хөгжүүлэх ажлыг зохион
байгуулах;
4.1.8. цөмийн энергийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, сургах, мэргэшүүлэх, давтан сургах;
4.1.9. цацрагийн үүсгүүртэй ажиллагсдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах, давтан сургах, тусгай
хөтөлбөрийн дагуу нарийн мэргэжлийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын мэргэжилтэн бэлтгэх арга хэмжээ авах;
4.1.10. цөмийн энергийн салбарын үйл ажиллагааг сурталчлах, цөмийн энергийн талаарх олон нийтийн
ойлголтыг сайжруулах.
Тэргүүлэх чиглэл
7.2.Комиссын ажлын алба дор дурдсан нэгжтэй байна:
7.2.1.цөмийн энерги болон цөмийн технологийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж;
7.2.2.цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж;
7.2.3.захиргаа, хүний нөөц, санхүүгийн асуудал хариуцсан нэгж;
7.2.4.гадаад харилцааны асуудал хариуцсан нэгж.
7.3. Цөмийн энерги болон технологийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх бодлого, хөтөлбөр, стратеги, төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Тус нэгж нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх эрх зүйн орчныг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох талаар санал боловсруулж, хууль тогтоомж, бодлого, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, цөмийн энергийн комисст мэргэжлийн зөвлөгөө өгч, шуурхай мэдээллээр хангах үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлнэ.
7.4.Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж нь цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын дэд бүтцийг боловсронгуй болгох, цөмийн болон цацрагийн аюулгүй байдалтай холбогдох хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, стратеги, төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Тус нэгж нь цөмийн болон цацрагийн хяналт-шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх, цацрагийн хамгаалалтын техникийн чадавхийг сайжруулахад чиглэгдсэн үйлчилгээг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид үзүүлнэ.
Тус нэгжийн бүрэлдэхүүнд улсын хэмжээнд цөмийн болон цацраг идэвхт, цацрагийн үүсгүүрийг төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах чиг үүрэг бүхий Изотоп контор, ионжуулагч цацраг бүртгэх багаж, тоног төхөөрөмжийн нэгдмэл байдлыг хангах, шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулга хийх лаборатори ажиллана.
7.5.Захиргаа, хүний нөөц, санхүүгийн асуудал хариуцсан нэгж нь төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, хууль, эрх зүйн үйлчилгээ үзүүлэх, санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх болон дотоод аудит хийх үндсэн үүрэг хүлээж, ажилтнуудыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, материаллаг баазыг бэхжүүлэх, цөмийн энерги болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах талаар төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Тус нэгжийн үйл ажиллагаа нь мэргэшсэн хүний нөөцөөр цөмийн энергийн салбарын тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэх бөгөөд салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургаж хөгжүүлэх, комиссийн архив бичиг хэргийг хөтлөх, хадгалах, хамгаалах асуудлыг хариуцна.
7.6.Гадаад харилцааны асуудал хариуцсан нэгж нь цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон олон улсын эрх зүйн зохицуулалт, гадаад орны туршлагыг судлах, гадаад улс, олон улсын байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, цөмийн энергийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.