СТРАТЕГИ ЗОРИЛГО:
1. Цөмийн технологийн хэрэглээг нийгэм, эдийн засгийн салбарт өргөжүүлэх;
2. Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах, бэлтгэл ажлыг хангах;
3. Цөмийн эрчим хүч ашиглах боломжийг судлах;
4. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон Монгол Улсын олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
5. Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон нийтлэг дүрэм, журам боловсруулах, батлуулах;
6. Цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын дэд бүтцийг боловсронгуй болгох;
7. Хүн ам, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх, цөмийн болон цацрагийн болзошгүй ослоос сэргийлэх, бэлэн байдлыг хангах;
8. Ашиглагдахгүй болсон цацраг идэвхт материалд хаягдлын менежмент хийх ажлыг зохион байгуулах;
9. Ионжуулагч цацрагийн хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах ажлыг зохион байгуулах;
10. Цөмийн энергийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
11. Байгууллагын болон салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, бодлого хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;
12. Цөмийн энергийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах;
13. Гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах