Нийслэлийн байгаль орчны газар
Салбарын хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүд болон “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт 2021–2030”, “Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг нийслэлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдсан, Нийслэлийн Байгаль орчны газрын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн энэхүү стратегийн зорилго нь байгууллагын 2024-2028 онд хэрэгжүүлэх гүйцэтгэлийн төлөвлөгөөний суурь болох юм.
Дараах стратегийн зорилгууд нь байгаль орчныг хамгаалах, экосистемийн тогтвортой байдлыг хадгалах, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, нөөцийг оновчтой ашиглах, нөхөн сэргээх замаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ногоон орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх болон энэ талаар авч хэрэгжүүлж байгаа төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 1
Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалах, бүс, дэглэм тогтоох, орон нутгийн хамгаалалтад авах шаардлагатай газар нутгийг ангилал тус бүрээр бүрэн хамгаалалтад авах ногоон бүс, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг шинжлэх ухаанд суурилсан, уялдаа холбоотойгоор хэрэгжүүлэх
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 2
Газрын хэвлий, ус, ой, бусад байгалийн нөөцийн ашиглалтын зөвшөөрөл олголт, төлбөр, хураамж ногдуулалт, төлбөр төвлөрүүлэлт, нөхөн сэргээлтийг хууль тогтоомжийн дагуу ил тод, хариуцлагатай хэрэгжүүлэх
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 3
Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалт, мониторинг, судалгааг сайжруулж, дата мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах (Байгаль орчны хяналт шалгалт, мониторингийн чадавхыг бэхжүүлэх)
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 4
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах, ногоон хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах. (Ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын хэрэгжилтийг хангах)
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 5
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжүүлэлт, оролцоо, экологийн боловсролыг дэмжих замаар хамтын хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО 6
Газрын үйл ажиллагаанд тогтвортой хөгжилд тулгуурласан засаглалын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж (ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцоо, үр дүнд суурилсан удирдлага), хүний нөөц, дотоод удирдлага, дижитал систем, мэдээллийн нээлттэй байдлыг сайжруулах замаар байгууллагын тогтвортой, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх.
Эрхэм хүндэт иргэд, байгууллага, хамтран ажиллагч түншүүд ээ,
Нийслэлийн Байгаль орчны газар нь хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалах, экосистемийн тогтвортой байдлыг хамгаалах, биологийн олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлого, арга хэмжээг тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлогыг нийслэлийн хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааг тэргүүлэх чиглэл болгосоор ирсэн. Энэ хүрээнд үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай зохион байгуулж, холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд, олон нийттэй хамтран ажиллаж байна.
Иргэн бүрийн оролцоо, санал санаачилга нь байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэгт итгэдэг. Тиймээс байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг бодит ажил, үр дүнгээр бататгах үйл хэрэгт хамтран ажиллахыг Та бүхнийг уриалж байна.
Хүрээлэн буй орчноо хамгаалж, ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй, тогтвортой хотыг өвлүүлэн үлдээх их үйлсэд хамтдаа хүчин зүтгэе.
Хүндэтгэсэн,
Нийслэлийн Байгаль орчны газрын дарга
Н.Мөнхбаяр