Хэнтий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
ХАН ХЭНТИЙ УУЛЫН АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 103 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жил, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 103 жилийн ойн баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна. Хан Хэнтий нутгийн зон олон та бүхнийг Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 103 жилийн ойн баяр наадмын арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
"ИХ ХАТДЫН СОЁРХОЛТ БИЧИГ, ҮСЭГ МИНУ" уриан дор "БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2026" үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын ерөнхийлөгчийн 105 дугаар зарлиг, Монгол хэлний тухай хуулийн 7.2, 17.1.3 дахь заалтын хэрэгжилтийг хангах, эх хэлээ эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэн түүхэн уламжлалыг хүүхэд залуучуудад таниулах, түгээн дэлгэрүүлэх, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд "Бичиг үсгийн баяр-2026" арга хэмжээ аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байна.
#ҮНДЭСНИЙ_БИЧИГ_ҮСГИЙН_БАЯР_2026_ХЭНТИЙ_АЙМГИЙН_БАЯН-АДАРГА_СУМАНД_БОЛНО.
Хэнтий аймгийн Баян-Адарга суманд “Их хатдын соёрхолт бичиг үсэг мину” уриан дор 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ба үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуучууд, төрийн албан хаагч, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, монгол хэл, бичгийн өв соёлыг хадгалан хамгаалах, сурталчлах зорилготой юм.