Хэнтий аймгийн Баян-Адарга сумын засаг даргын тамгын газар



2026-04-29 16:41
ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2026” “Их хатдын соёрхолт бичиг үсэг мину” уриан дор 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болно. https://www.facebook.com/reel/1497003912009382 “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2026” “Их хатдын соёрхолт бичиг үсэг мину” уриан дор 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болно. https://www.facebook.com/reel/1497003912009382

2026-04-16 14:12
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого эхэллээ.ААНБ-ЫН ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ. Нийт аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм. Баян-Адарга сумын ААНБ-ууд та бүхэн Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдаарай. #ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | #NSO | #Statistics | #ҮСХ | #ААНБТ2026

2026-01-13 19:52
Алдарт эх"-ийн 1, 2 дугаар одонгийн тухай Холбогдох мэргэжилтэн НБАХМэргэжилтэн Г.ГимааАлдарт эхийн 1, 2 дугаар одонгийн материалыг 04 сарын10-ны өдрийг дуустал Нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Гимаа хүлээн авна. ✅"Алдарт эх"-ийн 1, 2 дугаар одон шинээр авах ээжүүдийн бүрдүүлэх материал. 2025 оны шинэчлэгдсэн журмыг танилцуулж байна. Одонгийн хүүхэд нь 2026 оны 05 дугаар сарын 01-нээс өмнө 1 нас хүрсэн байх Бүрдүүлэх материал: 1️⃣Гар өргөдөл 2️⃣Анкет /маягтын дагуу/ 3️⃣ Эхийн Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулсан/ 4️⃣ Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ

2026-10-12 10:10
“Алхалт бүр- Биеийн тамир'' аян хэрэгжиж байна.Иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, нийтийн биеийн тамирын хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зорилгоор “Алхалт бүр – Биеийн тамир” сарын аян зохион байгуулагдана. ✅✅✅Аяны хүрээнд 2026 оны 10 сарын 12-ноос эхлэн өдөр бүр өглөөний 06 цаг 30 минутаас Хийдийн урдаас Хүслийн мод хүртэл алхалт хийх тул иргэд хөдөлмөрчид та бүхэн идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

2026-09-04 09:35
Нээлттэй, ил тод байдлын ханган ажиллаж байна.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын shilen.gov.mn системд 2026 оны 2 дугаар улиралд тайлан илгээсэн 137 байгууллагаас манай байгууллага хамгийн өдөр үнэлгээ авлаа.

2026-05-12 15:27
(Олон нийтээр хэлэлцүүлж, санал авч байгаа хууль тогтоомж болон захиргааны хэм хэмжээний актын төсөл, тэдгээрийн танилцуулга, холбогдох судалгаа) Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, батлуулна. Холбогдох мэргэжилтэн М.Нямдорж (ДБЗД)Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, батлуулах ажлын тендерт Игнатус ХХК шалгарч ажил үргэлжилж байна. Эхний байдлаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураглал хийгдсэн 150 гаруй иргэд,аж ахуйн нэгж албан байгууллагуудаас санал нэмэлтээр авч төлөвлөгөөнд тусгах ажлыг хийж байна. Иймд та бүхэн саналаа өгөөрэй.

2026-05-08 09:14
Эх оронч үзэл Татвар төлөхөөс эхэлдэг.Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үндсэн үүргээ ёсчлон биелүүлж 2025 онд улс, орон нутгийн төсөвт хариуцлагатайгаар татвараа төлсөн төрийн байгууллага, төрийн албан хаагчдадаа баярлалаа.