Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль

Сургууль нь Боловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
Бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалт зохион байгуулах
Суралцагч бүрийн ялгаатай байдлыг хүндэтгэж, тэдний хөгжлийг дэмжсэн тэгш боломж олгох
Суралцагчдын мэдлэг, чадварын түвшин, үнэлгээ, сургалтын үр дүнгийн талаар эцэг, эх, асран хамгаалагчдад ил тод мэдээлэх
Хамран сургах тойргийн хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах, аюулгүй, хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэх
Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлалыг дээдэлсэн шударга иргэн төлөвшүүлэх
Хамран сургах тойргийн хүүхэд бүрийг сургуульд бүрэн хамруулах, бүртгэх ажлыг зохион байгуулах, суралцагчийн хөгжил, төлөвшлийг дэмжих, сургалтын үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах
Суралцагчийн эрүүл мэндийг дэмжсэн, шим тэжээллэг, амин дэмээр баялаг хоол, хүнсний үйлчилгээ үзүүлэх
Сургуулийн орчинд суралцагчийн хөгжих, оролцох, хамгаалуулах эрхийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах
хүүхдийн онцлог, ялгаатай хэрэгцээнээс үл шалтгаалан хүүхдэд боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх
Суралцагчийн суралцах үйл ажиллагаа, хөгжил төлөвшлийг дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах
Суралцагчийн авьяасыг дэмжих нэмэлт сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх