Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль

Уртнасангийн Саруулзаяа нь Ховд аймгийн Мөст суманд төрсөн. 1975-1985 онд Ховд аймгийн Жаргалант сумын 1-р сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол, 1985-1989 онд Ховд УБДС-ийг хими, биологийн багш мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 2008-2009 онд УБ хотын Хүмүүнлэгийн их сургуулийг боловсролын магистр зэрэгтэй тус тус төгссөн.
1989-1995 онд Ховд аймгийн Цэцэг сумын ерөнхий боловсролын 10 жилийн сургуульд хими, биологийн багш, 1995-2013 онд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд хими, биологийн багш, 2013 оны 07 сарын 10-ны өдрөөс одоог хүртэл тус сургуулийн захирлаар ажиллаж байна.
Шагнагдаж байсан шагналууд:
1990 онд Цэцэг сумын ерөнхий боловсролын сургуулийн "Аварга багш"
1991 онд Цэцэг сумын "Сумын аварга багш"
1992 онд "Арга зүйч багш" тэмдэг
1993 онд аймгийн Засаг даргын шагнал
1999 онд "Багшийн алдар" тэмдэг
2000 онд “Эрхэм үйлстэн” тэмдэг
2001 онд Сургуулийн "Мэргэжлийн аварга багш"
2002 онд Монголын хүүхдийн төлөө үндэсний төв
2003 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль
2008 онд БШУЯ-ны “Жуух бичиг”
2010 онд “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэг
2012 онд Монгол улсын Засгийн газрын шагнал “Ардын боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг
2015 онд Ховд аймгийн “ЕСӨН АЛДАРТАН”
2016 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон
2018 онд Монгол улсын “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг
2019 онд “Хөдөлмөрийн алдар” тэмдэг
2021 онд Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”
2024 онд Шилдэг удирдлагын шагнал