Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргын тамгын газар
🌿 “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ХОНГОР СУМЫН ИРГЭН ШИЛДЭГ ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭР ШАЛГАРЛАА
"Намрын ногоон өдрүүд-2026” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон Хонгор сумын иргэн Лхам сүү, цагаан идээний төрлөөр “Шилдэг өрхийн үйлдвэрлэгч”-ээр шалгарлаа
🌿 ХОНГОР СУМ “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА
“Намрын ногоон өдрүүд-2026” үзэсгэлэн худалдаанд Хонгор сумаас 6 иргэн, хоршоо оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн сүү, цагаан идээ, хүнсний ногооны бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдаалж байна.
БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ, ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Засаг даргын баталсан “Сумын боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамж”-ийн дагуу 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр сумын 4 боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж ажиллав.