
Дархан хотод зохион байгуулагдсан “Намрын ногоон өдрүүд-2026” үзэсгэлэн худалдаанд Хонгор сумын иргэд, хоршоод оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн сүү, цагаан идээ, хүнсний ногоо болон бусад бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулан борлууллаа.
Тус үзэсгэлэн худалдааны үеэр Хонгор сумын иргэн Г.Лхамсүрэн сүү, цагаан идээний үйлдвэрлэлээрээ “Шилдэг өрхийн үйлдвэрлэгч”-ээр шалгарсан баяртай мэдээтэй байна.
Өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлж, үндэсний уламжлалт бүтээгдэхүүнээ сурталчлан, сум орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн иргэн Г.Лхамсүрэндээ баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье!