Гаалийн ерөнхий газар
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА НЬ ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 269.1-Д ЗААСНААР ДАРААХ ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭНЭ:
2691.1.1.гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих; 2691.1.2.гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих; 2691.1.3.гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих; 2691.1.4.гаалийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, хамгаалах; 2691.1.5.гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл гаргах; 2691.1.6.гаалийн хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, мэдээллээр хангах; 2691.1.7.гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх; 2691.1.8.гаалийн байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх; 2691.1.9.энэ хуульд заасны дагуу оюуны өмчийн эрхийг хамгаалах; 2691.1.10.хилийн боомтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцан зохион байгуулах, хилийн хяналтын байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах.
Эх сурвалж: Харьяалах нэгж: Захиргааны удирдлагын газар Албан тушаал: Захиргааны удирдлагын газрын гаалийн улсын байцаагч Л.Оюунгэрэл Цахим хаяг: oyungerel.l@customs.gov.mn Холбогдох дугаар: 350053

