Гаалийн ерөнхий газар
АЛСЫН ХАРАА-
СТРАТЕГИ ЗОРИЛГО
Гаалийн байгууллагын шударга байдлыг дээшлүүлэх
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
1. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, гаалийн болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, таслан зогсоох үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, хууль бус худалдаатай тэмцэх; Гаалийн байгууллагын хэмжээнд удирдлагын үр ашигтай арга барил, туршлага нэвтрүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, байгууллагын нэр хүнд, ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг нэмэгдүүлэх, гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх;
2.Эрсдэлд суурилсан гаалийн болон хорио цээр, чанарын шаардлагын хяналтыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах;
3.Боомтын дэд бүтцийг сайжруулах замаар хяналтын тоног төхөөрөмж, гаалийн лаборатори, албаны эрэлч нохойг гаалийн хяналтыг үр дүнтэй зохион байгуулах;
4.Улсын төсвийн орлогыг шударга, алдалгүй бүрдүүлж, гаалийн тариф, татварын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх;
5.Гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацаа, зардлыг бууруулж, үйл ажиллагааг хялбарчлах, уялдуулах замаар худалдааг хөнгөвчлөх;
6.Бүрдүүлэлтийн дараах шалгалтыг оновчтой зохион байгуулж, худалдаа эрхлэгч нарын хууль сахилтыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
7.Мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, байгууллагын үйл ажиллагааг
цахимжуулж, хөгжүүлэх, мэдээллийн систем, сүлжээ, серверүүдийн тасралтгүй, хэвийн найдвартай ажиллагааг хангах замаар нүүр тулсан харилцааг бууруулж, гаалийн байгууллагын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх;
8.Гаалийн хууль тогтоомжийг олон улсын хөгжлийн чиг хандлага, үндэсний хөгжлийн бодлогод нийцүүлэн шинэчлэх;
9.Албан хаагч нарын нийгмийн баталгааг сайжруулж, ажлын үр дүнг үнэн зөв үнэлж, дүгнэх, албан тушаалын мерит зарчмыг баримтлан албан тушаал дэвшүүлэх, хэрэгцээнд суурилсан сургалтыг зохион байгуулах замаар чадварлаг, мэргэшсэн, хариуцлагатай, ёс зүйтэй хүний нөөцийг бэхжүүлэх;
10.Гааль – Бизнесийн түншлэл болон төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлж, үйл ажиллагаагаа уялдуулж, мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлэх;
11.Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлж гаалийн байгууллагын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
12.Олон нийтэд гаалийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах ажлыг эрчимжүүлж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах.

