Соёл урлагийн газар
Агентлагийн үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараах зарчмыг баримтлав:
3.1.1. Агентлагийн стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн агентлагийн үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2. Эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх);
3.1.3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал, агентлагийн бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим;
3.1.5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний болон бусад нөөцийг зөв хуваарилан, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);
3.1.6. Улс төрөөс ангид байх зарчим (тухайн агентлагийн төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан байх);
3.1.7. Хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
Хувь хүний хөгжил, нийтийн соёлыг дэмжсэн, өрсөлдөөнд суурилсан соёл, урлагийн хүртээмжтэй, олон талт үйлчилгээг нийгэмд хүргэж чадахуйц өрсөлдөх чадвар бүхий тогтвортой, хариуцлагатай, үр ашигтай үндэсний үйлчилгээний тогтолцоо, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бэхжүүлэх Соёлын өвийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах, баяжуулах, өвлүүлэх найдвартай тогтолцоог бэхжүүлэх;Соёл урлагийн салбарын тоо, бүртгэл мэдээллийг боловсронгуй болгох, нэгдсэн системд оруулж үйл ажиллагааг тогтворжуулах Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах Нээлттэй, илтод, шуурхай, чанартай, хүртээмжтэй ажил, үйлчилгээ үзүүлэх.
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана.
Агентлаг нь үйл ажиллагааны дараах тэргүүлэх чиглэлтэй ажиллана.
2.2.1. Соёл, урлаг, утга зохиолын төрөл зүйлийг жигд хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, чанартай, хүртээмжтэй, соёлын үйлчилгээг иргэдэд хүргэх, соёл, урлагийн боловсрол олгох, сурталчлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
2.2.2. Түүх, соёлын өвийг хамгаалах, хадгалах, өвлүүлэн уламжлуулах, эрэн сурвалжлах, устах, эвдрэх, гэмтэх аюул учирсан соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах, урьдчилан сэргийлэх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
2.2.3. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;