Соёл урлагийн газар
Агентлагийн үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлж, тус агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.
Агентлаг нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
Стратегийн зорилт 2.4.1. Байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, төрийн захиргааны удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, байгууллагын хүний нөөц, сургалт, нийгмийн баталгааны төлөвлөлтийг хийх, эрх зүйн дэмжлэг үзүүлэх, нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх;
Стратегийн зорилт 2.4.2.Төсвийн шууд болон төсвийн төвлөрүүлэн захирагчийн төсвийг төлөвлөх, хуваарилах, хяналт тавих, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах;
Стратегийн зорилт 2.4.3. Соёл, урлаг, утга зохиолыг хөгжүүлэх хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах;
Стратегийн зорилт 2.4.4. Түүх, соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах;
Стратегийн зорилт 2.4.5. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах;
Стратегийн зорилт 2.4.6. Соёлын салбарын статистикийн мэдээллийг батлагдсан маягтын хүрээнд нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах;
Стратегийн зорилт 2.4.7. Төсвийн төвлөрүүлэн захирагчийн хэрэгжүүлж буй хууль тогтоомж, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, хяналт тавих, үнэлгээ өгөх, дүгнэлт зөвлөмж гаргах; байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ, дотоод аудит хийх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
Соёл урлагийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл Хувь хүний хөгжил, нийтийн соёлыг дэмжсэн, өрсөлдөөнд суурилсан соёл, урлагийн хүртээмжтэй, олон талт үйлчилгээг нийгэмд хүргэж чадахуйц өрсөлдөх чадвар бүхий тогтвортой, хариуцлагатай, үр ашигтай үндэсний үйлчилгээний тогтолцоо, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бэхжүүлэх Соёлын өвийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах, баяжуулах, өвлүүлэх найдвартай тогтолцоог бэхжүүлэх;Соёл урлагийн салбарын тоо, бүртгэл мэдээллийг боловсронгуй болгох, нэгдсэн системд оруулж үйл ажиллагааг тогтворжуулах Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах Нээлттэй, илтод, шуурхай, чанартай, хүртээмжтэй ажил, үйлчилгээ үзүүлэх.
Соёл урлагийн газар нь эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ.
Үүнд:
Мэдээлэл хариуцагч: Олон нийт, хэвлэл мэдээлэл
хариуцсан мэргэжилтэн Ө.Анужин
МЭНДЧИЛГЭЭ
Өнө эртний түүх, соёл, урлагийн арвин өв баялаг бүхий үндэсний соёл, урлаг нь Монголын ард түмний оюуны суурь дархлаа, үе үеийн нандин холбоос болон хөгжсөөр байна.
Монгол түмний бүтээсэн гайхамшигт өв соёлыг үеийн үед тээж, үрээс үрд уламжлуулан өвлүүлж явах их хувь заяаны эзэд болсон соёл урлагийн салбарын нийт уран бүтээлч, ажилтан албан хаагчид, эрдэмтэн судлаач, соёлыг бүтээгч, өвлөн уламжлагч, соёл урлагийг хөхиүлэн дэмжигч хүн бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье!
Үндэсний язгуур уламжлал болон орчин цагийн соёл, урлагийн өвийг хадгалж хамгаалан хөгжүүлэх, сурталчлан таниулах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээнд уламжлалт болон орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монгол соёлын агуулгатай бүтээгдэхүүнийг дэлхий нийтийн хүртээл болгон эдийн засгийн эргэлтэд оруулахад соёл, урлагийн салбарынхан маань үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.
Бид “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан соёлын салбарын хөгжлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлж, Соёлын сайдын эрхлэх асуудлын хүрээнд холбогдох хууль, тогтоомжийн биелэлтийг хангах, сурталчлах, бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд шуурхай удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллах, соён гэгээрүүлэх их үйлсийн тэргүүлэгч байх зорилт тавин ажиллаж байна.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх, соёлын төрөл зүйлийг хамгаалах, үндэсний соёлын дархлаа тогтоох, төлөвшүүлэхэд цаг ямагт сэтгэл, оюунаа зориулж байгаа соёл урлагийн салбарын нийт уран бүтээлч, ажилтан албан хаагчид та бүхэнд талархал илэрхийлье. Та бүхнийхээ цаашдын ажил үйлсэд өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе!
ХҮНДЭТГЭСЭН
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА
ГОТОВЦЭРЭН БАТХУЯГ